“Ачтан” эмнэлгийн баг хоёр дахь удаагаа тэргүүн байр эзэллээ
- 2012-06-07
- Спорт
- 0
Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо, “Номун” эмнэлэг байгуулагдсаны 25 жилийн ойд зориулж сагсан болон гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа. 

Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо, “Номун” эмнэлэг байгуулагдсаны 25 жилийн ойд зориулж сагсан болон гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа.
“АчтанЭлит” эмнэлэг багаараа тэргүүн байрт шалгарч шилжин явах цомын эзнээр хоёр дахь удаагаа тодров. Эмэгтэйчүүдийн гар бөмбөгийн багийн тамирчин Б.Буянжаргал шилдэг тоглогчоор шалгарч, ширээний теннисээр С.ОюунЭрдэнэ түрүүлж алтан медаль авчээ.
Манай нэртэй эмнэлгүүдийн нэг “Ачтан-Элит” нь хүн амынхаа эрүүл мэндийн төлөө ажиллахаас гадна хүний эрүүл мэндэд тустай спортоор бусдыгаа уриалдгийн нэг тод жишээ болсон үйл явдал байлаа.
Р.ОЮУНГОО
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)