Залхуурал, их мөнгө хүн төрөлхтнийг үгүй хийж байна

Олон улсын хорт хавдрын судалгааны агентлаг (ОУХХСА)- ийн мэргэжилтн үүдийн дүгнэснээр залхуу болон их мөнгөтэй амьдралын хэв маягтай хүмүүс хорт хавдраар илүү өвчилж байна. 

Олон улсын хорт хавдрын судалгааны агентлаг (ОУХХСА)- ийн мэргэжилтн үүдийн дүгнэснээр залхуу болон их мөнгөтэй амьдралын хэв маягтай хүмүүс хорт хавдраар илүү өвчилж байна. 
Хэрвээ хүн төрөлхтөн энэ хэв маягаа өөрчлөхгүй бол 2030 онд гэхэд хорт хавдартны тоо одоогийнхоос 90 хувиар, хорт хавдрын гаралт 75 хувиар өсөх гэнэ. 
Энэ нь дэлхийн хүн амын гуравны нэг нь хорт хавдартай болно гэсэн үг. ОУХХСА-ийн мэргэжилтнүүд дэлхийн 184 оронд 2008 оноос хойш явуулсан өвчний гаралтын судалгаанд дүн шинжилгээ хийж дээрх дүгнэлтэд хүрчээ. Үүнээс гадна тухайн улс орны хөгжил, хүн ам, наслалтыг судалсан байна. 
Судалгаагаар хөгжингүй орнуудад хорт хавдрын гаралт хамгийн их байгаа аж. Учир нь тэнд өнөөх л үндсэн шалтгаан залхуурал, их мөнгөтэй амьдралын хэв маяг ноёлдог юм. 
Уг судалгааг явуулсан багийн тэргүүн доктор Фред ди Брей “The Sun” сонинд “Өндөр орлоготой хүмүүсийн ихэнх нь залхуу, илүүдэл жинтэй, хөдөлгөөний дутагдалтай тамхи татдаг. Эдгээр хүчин зүйл хорт хавдар тусах анхдагч шалтгаан болдог” гэж хэлжээ. Түүний хэлснээр буурай болон хөг жиж буй орнуудад хорт хавд рын гаралт ихэвчлэн эрүүл бус хооллолтоос үүсч байгаа аж. 

Ж.БАЯРМАА

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Хүрлээ (122.72.33.139)

    2012-06-11

    Монголчуудаа Мөнгөний төлөө биш Монголын төлөө саналаа өгөөрэй