Хятад Күнзийн институтэд 10.000 багш урина

“Олон улсын түвшинд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын үйл ажиллагааг улам бүр идэвхтэй, үр нөлөөтэй болгохын тулд хүч чармайлт гаргах хэрэгтэй байна” хэмээн БНХАУ-ын дарга Ху Жиньтао ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн XII хуралдааныг нээхдээ онцлон хэллээ. 

 ШХАБ-ын гишүүн орнууд нь олон улсын болон бүс нутгийн хэмжээнд тогвортой хөгжил, амар амгалан байдлыг тогтоохын төлөө нэг ижил хүсэл сонирхолтой байгаа гэдгийг тэрээр дахин илэрхийлээд, гишүүн орнуудын үйл ажиллагааг улам бүр идэвхжүүлэхийн тулд Найрсаг хөрш, найрамдал хамтын ажиллагааны хороо бий болгож ажиллахыг гишүүн орнуудад санал болгов. 

Тэрээр мөн ШХАБ-ын гишүүн орнуудын эдийн засгийг бэхжүүлэхийн тулд 10 тэрбум ам.долларын зээлийг хөнгөлттэй нөхцөлөөр олгохоор шийдвэрлэснээ хэллээ. 

Түүнчлэн ойрын гурван жилд ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудаас 1500 хүнийг төрөл бүрийн салбарт мэргэжил дээшлүүлэх, ойрын 10 жилд 30 мянган оюутныг БНХАУ-д сургах, Күнзийн институтэд 10 мянган багш урихаар болсноо зарласан юм.

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)