Барууны эсрэг нэгдэхийг санал болгожээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)- ын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Бээжинд айлчлах үеэрээ тус улсын Коммунист намын дарга Ху Жинтаод ОХУ, Хятадыг барууны эсрэг хүчээ нэгтгэх хэрэгтэй гэж хэлжээ. 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)- ын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Бээжинд айлчлах үеэрээ тус улсын Коммунист намын дарга Ху Жинтаод ОХУ, Хятадыг барууны эсрэг хүчээ нэгтгэх хэрэгтэй гэж хэлжээ. 
Барууны орнууд хэдийнэ цэрэг, эдийн засгийн олон эвсэл байгуулсан билээ. Үүний нэг болох цэргийн хамгийн том эвсэл НАТОд дэлхийн бөмбөрцгийн баруун хойд болон зүүн урд хэсгийн орнууд багтдаг бөгөөд тус эвсэл төв Европт хүрээгээ тэлэхийг санаархаж байгааг В.Путин Х.Жинтаод сануулжээ. 
НАТО төв Европын орнуудад пуужингийн хамгаалалтын систем байрлуулж эхэлсэн байна. ШХАБ нь Ази дахь хамгийн том цэргийн эвсэл бөгөөд тус эвслийн хүчийг нэмэгдүүлэх талаар хоёр удирдагч хэлэлцсэн байна. Өөрөөр хэлбэл, тэд эвслийн ажиглагчийн статустай орнуудад жинхэнэ гишүүний эрх олгох тухай хэлэлцжээ. 
Ажиглагчдын үзэж буйгаар ШХАБ Энэтхэг, Пакистанаар хүрээгээ тэлэх гэнэ. Энэ байгууллагын жинхэнэ гишүүнд Хятад, ОХУ, Казахстан, Киргизстан, Тажикистан, Узбекистан багтдаг бол ажиглагч оронд Энэтхэг, Пакистан, Иран, Монгол, Афганистан багтдаг. Энэтхэг, Пакистан ШХАБ-ын ажиглагч орнууд дотроо хамгийн хүчирхэг нь. 
Тус хоёр улс хоёулаа цөмийн зэвсэгтэй орон бөгөөд Кашмирын бүс нутгаар өнөөг хүртэл зөрчилдсөөр байгаа юм. Харин эл хоёр улсыг ШХАБ-д элсүүлснээр уг цэргийн эвслийн хүчийг асар ихээр нэмэгдүүлэхийн зэрэгцээ хоёр орны маргааныг эцэслэж чадна гэж үзжээ. 
ШХАБыг НАТО-гийн адил хүчирхэгжүүлэхийн тулд гишүүн орны тоог нэмэгдүүлэхийг хоёр тал харилцан зөвшөөрсөн бөгөөд яриа хэлэлцээрийн түнш статусыг Туркт олгожээ. 
Үүнээс өмнө ШХАБ-ын яриа хэлэлцээрийн түнш оронд Белоруссь, Шри-Ланк багтдаг байсан юм. Харин тун удахгүй Белоруссь, Шри-Ланк ШХАБ-ын ажиглагч орон болно. 
Ямартаа ч В.Путин Бээжинд зочлох үеэрээ Хятадтай цэрэг, эдийн засгийн голдуу олон гэрээ байгуулж, аюулгүй байдлын үүднээс цөмийн хөтөлбөрөө зогсоосон тус улсын цөмийн технологийн салбарт дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна. Ингэснээр хоёр орны цэрэг, эдийн засаг улам ч хүчирхэгжих юм. 

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)