Хамад мужид 100 гаруй хүн амь үрэгдлээ
- 2012-06-08
- Дэлхий
- 0
Барууны орнууд Сирийн эрх баригчдыг Хула хотын хүчирхийлэлд буруутгаж буй энэ үед тус улсын Хамад мужид өнгөрөгч лхагва гаригт Засгийн газрын цэргүүд 100 гаруй хүнийг хөнөөснийг “Франс-Пресс” агентлаг мэдээлэв. 

Барууны орнууд Сирийн эрх баригчдыг Хула хотын хүчирхийлэлд буруутгаж буй энэ үед тус улсын Хамад мужид өнгөрөгч лхагва гаригт Засгийн газрын цэргүүд 100 гаруй хүнийг хөнөөснийг “Франс-Пресс” агентлаг мэдээлэв.
Засгийн газрын цэргүүд Хама мужийн Аль-Кубейр, Маарзаф тосгоныг буудсаны улмаас амь үрэгдсэн 100 гаруй оршин суугчийн дотор 20 гаруй хүүхэд, 20 орчим эмэгтэй байжээ.
Үндэсний зөвлөл энэ тухай мэдээлэхээс өмнө өнгөрөгч 6-ны өдөр Их Британид төвтэй Сирийн хүний эрхийн байгууллага Хама мужийн хү- чир хийлэлд амь үрэгдсэн хүний тоо 87-д хүрээд байна гэж мэдээлжээ. АльКубейр, Маарзаф тосгон нь өнгөрөгч тавдугаар сарын 25, 26-нд Засгийн газрын цэргүүдийн халдсан Хула хот, эрх баригчдыг хүчтэй эсэргүүцэгч Хомс хотын хооронд оршдог аж.
ОХУ, Хятад Улс Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадын дэглэмийг хүчээр нураах барууны төлөвлөгөөнөөс татгалзаж, тус улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхад санал нэгдсэн ч хүчирхийллийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдээд буй. Тиймээс хүчирхийллээ зогсоох бус харин ч гааруулж буй Сирийн эрх баригчдыг дэмжсэн шийдвэрээ цуцлахыг барууныхан ОХУ, Хятадаас хүссэн байна.
Нөгөөтэйгүүр Башар аль-Ассад ОХУ, Хятадыг түшиж байж дэглэмээ хадгалж үлдэх боломжтой бөгөөд барууныхан Ассадыг Москва, Бээжингээс холдуулахыг хүсч байгаа юм. Өнгөрөгч 6-ны өдөр АНУ, Испани, Итали, Турк, Египет, Кувейт, Арабын нэгдсэн эмират, Катар зэрэг 17 орон Туркийн Стамбул хотод уулзаж “Сирийн найзууд” нэртэй шинэ хориг арга хэмжээг Дамаскт тогтоох асуудлыг хэлэлцэж баталжээ.
Эдгээр улсын зарим нь Хула хотын хүчирхийллийн дараа Дамаскаас Элчин сайдуудаа татсан юм. Үүнтэй холбогдуулан Башар альАссад Элчин сайдаа татсан болон Стамбулын уулзалтад оролцсон нийт 17 орны Элчин сайдыг эх орноосоо хөөсөн байна.
Э.ТӨГС
www.UNEN.mn

Сэтгэгдэл (1)
ЗАРНА (202.70.46.201)
САЯ ОРЖ ИРСЭН 2005 ОНЫ BMW X3 БОЛОН BENZ C180-ИЙГ ЗАРНА 88003405