Армяны цэргүүд Азербайжаны таван харуулыг хөнөөв
- 2012-06-08
- Дэлхий
- 0
Азербайжаны Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр Армяны цэргүүд тус улсын хилийн таван цэргийг буудан хөнөөсөн байна. 

Азербайжаны Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр Армяны цэргүүд тус улсын хилийн таван цэргийг буудан хөнөөсөн байна. Армяны цэргүүд тус улсын баруун хойд зүгийн Газах мужийн Ашагы-Аскипара тосгонд нэвтрэхийг завдсаны дараа хоёр тал буудалцжээ.
Үүнээс улбаалж хоёр орны харилцаа дахин хурцдаад байгаа аж. Өнгөрөгч мягмар гаригийн өглөө болсон уг мөргөлдөөнөөс нэг хоногийн өмнө Армяны зүүн хойд зүгийн Тавуш мужид хилийн гурван цэрэг амь үрэгджээ. Уг хэргийг Азербайжаны цэргүүд үйлдсэн гэнэ.
АНУын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Умард Кавказын орнуудад хийж буй уг айлчлалаараа хөрш улсын хоорондох Уулын Карабахын мөргөлдөөнийг зохицуулахыг зорьжээ. Армян, Азербайжан улсууд голдуу армян үндэстэн суурьшсан Уулын Карабах бүс нутгийн асуудлаас болж 1980-аад оноос хойш зөрчилдөж байгаа аж.
Уг маргаанаас үүдэж хөрш хоёр орон 1988-1994 онд дайтаж, 30 мянга гаруй хүн амь үрэгдсэний дараа энэ бүс нутгийг Армян мэдэлдээ авчээ.
Э.ЖАРГАЛ
www.UNEN.mn

Сэтгэгдэл (1)
ЗАРНА (202.70.46.201)
ОРЖ ИРСЭН 2005 ОНЫ BMW X3 БОЛОН BENZ C180-ИЙГ ЗАРНА 88003405