Үндэсний өрийг бууруулахаар аргаль худалдахаар болжээ
- 2012-06-08
- Дэлхий
- 0
“Италийн эрх баригчид үндэсний өрийг бууруулахын тулд нэн ховор аргалиудыг дуудлага худалдаанд оруулахаар болсон. 

“Италийн эрх баригчид үндэсний өрийг бууруулахын тулд нэн ховор аргалиудыг дуудлага худалдаанд оруулахаар болсон. Тус улсын эрх баригчид улсын санхүүгийн байр суурийг бэхжүүлж, дотоодын өрийг бууруулах шинэ арга олсон нь энэ гэж “Телеграф” сонинд бичжээ.
Мөхлийн аюул нүүрлэсэн Муфлон хэмээх аргалиудыг тус улсын албаныхан 20 жилийн өмнө Корсика, Сардинагийн арлаас авчирч үржүүлжээ. Муфлон нь ховордоод буй аргаль, угалзын нэн ховордсон зүйл нь аж.
Гэсэн ч тус улсын Корсика, Сардинагийн арлын алслагдмал уулархаг бүс нутгийн ойд цөөн тоогоор амьдардаг байна. Амьд муфлонуудын дуудлага худалдаа хэдхэн долоо хоногийн дараа болох бөгөөд Ромын албаныхан эрийг нь 146, эмийг нь 120, хургыг нь 86 еврогоос дуудах гэнэ.
Э.ЖАРГАЛ
www.UNEN.mn

Сэтгэгдэл (1)
ЗАРНА (202.70.46.201)
САЯ ОРЖ ИРСЭН 2005 ОНЫ BMW X3 БОЛОН BENZ C180 ЗАРНА 88003405