Суданы Ерөнхийлөгчийг баривчлахыг хүсэв
- 2012-06-08
- Дэлхий
- 0
Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-ийн ерөнхий прокурор Луис Морено-Окампо Суданы Ерөнхийлөгч Омар Башир болон түүний дэмжигчдийг ямар нэгэн аргаар баривчлахыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс хүссэн байна. 

Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-ийн ерөнхий прокурор Луис Морено-Окампо Суданы Ерөнхийлөгч Омар Башир болон түүний дэмжигчдийг ямар нэгэн аргаар баривчлахыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс хүссэн байна.
ОУЭШ О.Башир болон түүний дэмжигчдийг дайны гэмт хэрэг үйлдсэнд буруутган эртнээс эрэн сурвалжилж байгаа юм. Аргентины хүний эрхийн нэрт өмгөөлөгч Окампо ОУЭШ-ийн ерөнхий прокурорын албан тушаалын есөн жилийн бүрэн эрхийн хугацаа дуусч байгаатай холбогдуулан энэхүү мэдэгдлийг хийжээ.
Окампо 2003 онд ОУЭШийн ерөнхий прокуророор анх удаа сонгогдон тангараг өргөсөн бөгөөд түүний бүрэн эрхийн хугацаа энэ сарын 16-нд дуусах юм.
Тэрбээр “Аюулгүйн зөвлөл тусгай ажиллагаа юм уу холбоотон орон, бүс нутаг дахь байгууллагын аль нэгнээр дамжуулан О.Баширыг баривчилна гэдэгт найдаж байна” гэж Судан дахь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн уулзалтад оролцсоныхоо дараа хэлжээ. ОУЭШ Суданы Ерөнхийлөгч Омарыг тус улсын баруун зүгийн Дарфур мужид 2003 онд дэгдсэн үндэстэн хоорондын дайнаар амь үрэгдсэн 300 мянга орчим хүний үхэлд буруутган 2009 оноос эрэн сурвалжилсан ч өнөөг хүртэл баригдаагүй байгаа юм.
Э.ЖАРГАЛ
www.UNEN.mn

Сэтгэгдэл (1)
ЗАРНА (202.70.46.201)
САЯ ОРЖ ИРСЭН 2005 ОНЫ BMW X3 БОЛОН BENZ C180 ЗАРНА88003405