Хятад зээлийн хүүгээ буурууллаа

Хятадын төв банк өнөөдрөөс эхлэнзээл, хадгаламжийн хүүгээ бууруулж байгаагаа мэдэгдсэн байна. 

Хятадын төв банк өнөөдрөөс эхлэнзээл, хадгаламжийн хүүгээ бууруулж байгаагаа мэдэгдсэн байна. Энэ нь улсын зүгээс сүүлийн гурван жилийн туршид гаргаагүй ард иргэддээ өгөөмөр хандсан хэрэг байлаа.
Хятадын Ардын Банкнаас өчигдөр мэдэгдэл хийсэн бөгөөд зээлийн хүүгээ ийнхүү 6,31 хувь, хадгаламжийн хүүгээ 3,25 хувь болгож бууруулахаар болж байгаа аж. Засгийн газрын зүгээс дэлхийн санхүүгийн томоохон пүүс Lehman Brothers уналтанд орсон 2008 оны арванхоёрдугаар сараас хойш зээлийн хүүгээ нэг ч удаа бууруулаагүй байсан юм.
Европын өрийн хямрал, дотоодын бүтээгдэхүүний экспорт буурсан зэрэг нь Хятадын эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлөөд зогсохгүй инфляци өсөхөд хүргээд байгаа гэнэ. Шинжээчдийн хэлж байгаагаар,Хятадын зээлийн хүүгээ бууруулсан нь эдийн засгаа валютын бодлогоо зөөллөх замаар эрчимжүүлэхийг зорьж буйн илрэл ажээ.

О.Удвал

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ЗАРНА (202.70.46.201)

    2012-06-11

    САЯ ОРЖ ИРСЭН 2005 ОНЫ BMW X3 БОЛОН BENZ C180 ЗАРНА 88003405