НАТО Украиныг сонирхож байна

НАТО буюу АНУ, түүний холбоотон орнуудын цэргийн эвсэл Украинтай пуужингийн хамгаалалтын системд хамтран ажиллах хүсэлтэй байна гэж тус эвслийн Улстөр, аюулгүй байдлын бодлогын тэргүүний туслах Дирк Бренгелман мэдэгдэв. 

НАТО буюу АНУ, түүний холбоотон орнуудын цэргийн эвсэл Украинтай пуужингийн хамгаалалтын системд хамтран ажиллах хүсэлтэй байна гэж тус эвслийн Улстөр, аюулгүй байдлын бодлогын тэргүүний туслах Дирк Бренгелман мэдэгдэв. 
НАТО-гийн орнууд саяхан Украины эрх баригчидтай Ерөнхий сайд асан Юлия Тимошенкогийн асуудлаар багахан сөргөлдөөд авсан билээ.
Түүнчлэн “Евро- 2012” хөлбөмбөгийн тэмцээнийг тус улсад зохион байгуулахыг эсэргүүцсэн. Гэсэн ч цаг хугацаа тулсан учир Украин уг тэмцээнийг Польштой хамтран зохион явуулах нь хэвээр үлджээ. 
Умард Атлантын гэрээний байгууллага НАТО Европт пуужингийн хамгаалалтын систем олноор байрлуулахыг хүсч байгаа бөгөөд Москвагийн эрх баригчид үүнийг ОХУ-ыг чиглэсэн хэмээн эсэргүүцэж байгаа юм. Харин НАТО үүнийг ОХУ-ыг чиглээгүй, Иран, Хойд Солонгосыг онилсон гэж мэдэгджээ.
 НАТО Украиныг ОХУын холбоотон гэдгийг мэддэг ч тус улсад пуужингийн хамгаалалтын систем байрлуулахыг хүссэн нь хамгаалалтын систем ОХУ-ыг чиглэсэн гэдгийг баталсан үйлдэл гэж Москва үзэж байна. Учир нь Украин ОХУ-ын эсрэг пуужингийн хамгаалалтын систем байрлуулахад стратегийн хувьд чухал газар аж. 
Д.Бренгелманы мэдэгдлийн өмнө хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Украин Улс “Манай орон болон манай холбоотон орнууд НАТОгийн баллистик пуужин эсэргүүцэгч системийг одоо ч, ирээдүйд ч эх орондоо байрлуулахгүй” гэж мэдэгдэж байжээ. 

Э.ЖАРГАЛ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ЗАРНА (202.70.46.201)

    2012-06-11

    ОРЖ ИРСЭН 2005 ОНЫ BMW X3 БОЛОН BENZ C180 ХЯМД ЗАРНА 88003405