Б.ЕРӨӨЛБАТ: БИДНИЙГ “ДЭЛХИЙН ТОГЛОЛТ” ХҮЛЭЭЖ БАЙНА
- 2012-06-08
- Спорт
- 0
Болгарын Софи хотод болсон аэробикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн тамирчдыг БТСГ-ын дарга Ч.Наранбаатар өчигдөр хүлээн авч уулзлаа. Тэрбээр дэлхийн аваргаас анх удаа медаль хүртсэн тамирчдаа БТСГ-ын дээд шагнал хүндэт жуух бичиг, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулсан юм. Энэ үеэр аэробикийн багийн дасгалжуулагч Б.Ерөөлбаттай ярилцлаа.

-ДАШТ-д оролцох бэлтгэлээ хэзээнээс базаав?
Болгарын Софи хотод болсон аэробикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн тамирчдыг БТСГ-ын дарга Ч.Наранбаатар өчигдөр хүлээн авч уулзлаа. Тэрбээр дэлхийн аваргаас анх удаа медаль хүртсэн тамирчдаа БТСГ-ын дээд шагнал хүндэт жуух бичиг, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулсан юм. Энэ үеэр аэробикийн багийн дасгалжуулагч Б.Ерөөлбаттай ярилцлаа.

-ДАШТ-д оролцох бэлтгэлээ хэзээнээс базаав? -Гимнастикийн спорт бусад спортоос онцлог. Бид эх орноосоо явахдаа тоглолтын үеэр хийх үзүүлбэрүүдээ бэлтгээд явсан. Өнгөрсөн жил Шиньжинд болсон тэмцээний зургадугаар байрт шалгарах үедээ өөрсдөдөө дүн шинжилгээ хийж юун дээр анхаарах хэрэгтэйгээ мэдсэн. Түүнээс хойш үзүүлбэрүүдийн дасгал хөдөлгөөнөө шинэчлэн найруулж дэлхийн аваргад амжилттай оролцлоо. Бидний бэлтгэсэн зохиомж олны анхаарлыг татсан. Нэгдүгээр шалгаруулалтын дараа “Монголын тамирчид үзүүлбэрүүдээ амжилттай хийж, хүчтэй гарч ирлээ” гэж үнэлж байсан.
-Энэ удаагийн тэмцээнд мөнгөн медалийн эзэн тодроогүй гэсэн?
-Бид сүүлийн шатанд хагас шигшээд авсан оноогоо бататгаж хүрэл медаль хүртсэн. Дэлхийн аварга ш а л г а р у у л а х тэмцээний алтан медалийг авсан баг, тамирчид биднээс ердөө 0.1 оноогоор илүү байсан. Тэмцээний үеэр Хятад, ОХУ-ын багууд өгөө аваатай, эн тэнцүүхэн өрсөлдөж алтан медаль хүртсэн. Тиймээс дэлхийн аваргын тэмцээний нэгдүгээр байрыг хоёр орны тамирчид хүртэж, мөнгөн медалийн эзэн тодроогүй.
-Дараагийн тэмцээний тов гарсан уу?
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний зургаан байр эзэлсэн баг ирэх жил Колумбийн Кали хотод болох “Дэлхийн тоглолт”-д оролцох эрхтэй болдог. Тиймээс одооноос бэлтгэлээ базааж үзүүлбэрүүд дээрээ ажиллана. Дэлхийн аваргад бидний хийсэн дасгал хөдөлгөөн үндэсний онцлогийг харуулж, хөөмэй, уртын дуутай найруулсан нь үнэлгээ авсан гэж бодож байгаа. Дараагийн үзүүлбэрүүдээ аль болох шинэ, үндэсний онцлогоо тусгасан хөдөлгөөн бэлтгэх төлөвлөгөөтэй байна.
-Багийн тамирчдаа хэрхэн сонгож авсан бэ?
-Манай тамирчид ШУТИС-д сурдаг. Сургуулийн хичээлийн сургалтын хөтөлбөрт аэробик, гимнастикийн цагтай. Хичээлийг сонгон суралцсан оюутнуудаас шалгаруулж тамирчдаа авсан. Хамгийн багадаа дөрвөн жил гимнастикаар хичээллэсэн хүүхдүүд бий.
-Тамирчдынхаа халааг авах хүүхдүүдийг бэлтгэж байгаа юу?
-Дараагийн үеийнхэн нь бэлтгэгдэж байгаа. Тэднийгээ туршлагажуулахын тулд олон улсын чанартай тэмцээнд оролцуулахаар төлөвлөж байна.
-Тэмцээний бэлтгэл сургуулилтаа хаана хийдэг вэ?
-ШУТИС-ийн зааланд бэлтгэл сургуулилтаа хийдэг.
Б.СЭЛЭНГЭ
www.UNEN.mn

Сэтгэгдэл (1)
(49.0.186.178)
amjilt