Нигерт цуврал халдлагууд үйлдэгдэв

Нигерийн нутаг дэвсгэрт болсон хэд хэдэн удаагийн халдлагад өртөж, 3 хүн амиа алдаж, олон арван хүн бэртэж гэмтсэн хэрэг гарлаа.  

Нигерийн нутаг дэвсгэрт болсон хэд хэдэн удаагийн халдлагад өртөж, 3 хүн амиа алдаж, олон арван хүн бэртэж гэмтсэн хэрэг гарлаа. Тус цуврал халдлагуудыг Радикал Лалын бүлэглэл Боко Харам үйлдсэн байх хэмээн сэжиглэгдэж байна.
Тэд өчигдөр төвийн хот болох Жосын сүмийн ойролцоо нэгэн машиныг дэлбэлсэн бөгөөд тус халдлагат өртөн, хоёр хүн амиа алдаж, 40 хүн гэмтэн эмнэлэгт хүргэгджээ.Мөн өчигдөр өглөө амиа золиослогч этгээд тэсрэх бөмбөг бүхий машинтайгаа сүм рүү дайрч орж, халдлага үйлдэн, улмаар нэг хүний аминд хүрч, олон арван хүнийг бэртээж гэмтээсэн байна. Цагдаагийн газрынхан  тус хоёр хэргийн буруутанг тогтоохоор ажиллаж байна.
Нигерт удаа дараа болж буй тус халдлагуудын шалтгаан нь Лалын шашинтнууд болон Христ итгэгчдийн хоорондын шашин хоорондын мөргөлдөөнтэй холбоотой бөгөөд өмнө нь нэгдүгээр сард болсон халдлагат өртөж, 180 хүн харамсалтайгаар амь насаа алдаж байсан юм.

О.Удвал 

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Ардчилсан нам (122.72.33.139)

    2012-06-11

    Олуулаа хөгжих үү Цөөхөн нь хөлжих үү Бид олуулаа