Кенийн Сайд осолд орж өөд болжээ
- 2012-06-11
- Дэлхий
- 0
Кенийн цагдаагийн нисдэг тэрэг нийслэл Найроби хотын ойролцоо осолдож, зургаан хүн амиа алдсан хэрэг гарлаа. 

Кенийн цагдаагийн нисдэг тэрэг нийслэл Найроби хотын ойролцоо осолдож, зургаан хүн амиа алдсан хэрэг гарлаа. Осол болох үеэр нисдэг тэргэнд тус улсын Дотоод Хэргийн Сайд Жорж Сайтоти болон түүний орлогч сайд тэргүүтэй зургаан хүн сууж явсан аж.
Нисдэг тэрэг ням гарагийн өглөө унаж, осолдсон бөгөөд хэргийн газраас хийсэн бичлэгт агаарын хөлөг ойд унаж осолдсоны дараа авах юмгүй болж сүйрсэн байсан байна.
Орон нутгийн мэдээллийнхний хэлж байгаагаар, Дотоод Хэргийн Сайд Найроби хотоос баруун зүгийн нутгийг зорин, шашны үйл ажиллагаанд оролцохоор төлөөлөгчдийнхөө хамтаар явж байсан аж. Осол болохоос өмнө нисдэг тэрэгнээс асар их хэмжээний утаа баагиж, удалгүй унасан тухай оршин суугчид мэдүүлжээ. Ослын шалтгааныг тогтоохоор цагдаа нар хэргийн газар ажиллаж байна.
Ноён Сайтоти нь хөрш Сомалийн нутаг дэвсгэрт өөрсдийн орон зайгаа бий болгож, суурьшсан Лалын хэт даврагч бүлэглэлийн эсэргүүцэгч байсан гэнэ. Тэрээр Кенийн нөлөө бүхий улстөрч төдийгүй ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ албан ёсоор мэдэгдээд байсан аж.
О.Удвал
www.UNEN.mn

Сэтгэгдэл (3)
(202.179.16.179)
laliinhnii zolios bolj
(202.179.24.16)
mongold boldog udaa daraagiin herguud enenees l jishee avdag bhdaa ter bol yu ch bish
Ардчилсан нам (122.72.33.139)
Олуулаа хөгжих үү Цөөхөн нь хөлжих үү Бид олуулаа