Мьянмарт онц байдал зарлалаа
- 2012-06-11
- Дэлхий
- 0
Мьянмарын Ерөнхийлөгч Тейн Сейн баруун зүгийн муж Рахинед онц байдал зарлалаа. 

Мьянмарын Ерөнхийлөгч Тейн Сейн баруун зүгийн муж Рахинед онц байдал зарлалаа. Учир нь тус бүс нутагт Лалын шашинтнууд, буддистуудын хооронд шашин хоорондын мөргөлдөөн үүсээд байгаа аж.
Улсын төрийн телевизийн мэдээлснээр Рахине мужид болж буй эмх замбараагүй байдал, мөргөлдөөн мужийн төвСиттве хотод даамжирч эхэлсэн тул ийнхүү онц байдал зарлахаас аргагүйд хүрсэн байна. Мөн Ситтве хотод цагдаа, цэргийн хүчээр эмх замбараагүй байдлыг эргэн хэвэнд оруулахаароройн 6 цагаас өглөөний 6 цагийн хоорондхөл хориог тогтоожээ.
Өнгөрөгч тавдугаар сард Лалын бүлэглэлийнхэн нэгэн буддист эмэгтэйг бүлэглэн хүчирхийлсэн нь тус хэрэг явдлыг мандахад хүргэсэн байна. Рахине мужид үүсээд байгаа уг эмх замбараагүй байдлаас үүдэн, одоогийн байдлаар 10 хүн амиа алдаад байгаа аж.
О.Удвал
www.UNEN.mn

Сэтгэгдэл (3)
(202.179.16.179)
myanmar chini birm mun biz dee
zochin (202.179.24.16)
ymar hachin eronhiilogch ve
buddhist (202.179.24.16)
zewuun nowshnuud murgulduun bolohoos argagui yum hiisen bn