Д.Медведев “ИХ 20”-ийн уулзалтыг тэргүүлнэ
- 2011-11-03
- Дэлхий
- 0
ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев ирэх сарын 3-4-ний өдрүүдэд болох
“Их 20”-ийн уулзалтад оролцохоор өчигдөр орой Францын Канн хотод
хүрэлцэн ирлээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев ирэх сарын 3-4-ний өдрүүдэд болох “Их 20”-ийн уулзалтад оролцохоор өчигдөр орой Францын Канн хотод хүрэлцэн ирлээ. Уулзалтад эдийн засгаараа дэлхийд тэргүүлэгч 20 орны төр, засгийн тэргүүн оролцох бөгөөд Д.Медведев эл уулзалтыг тэргүүлнэ. Энэ удаагийн “Их 20”-ийн уулзалтаар эрчим хүч, санхүүгийн асуудлаар голлон хэлэлцэнэ. Энэ үеэр Д.Медведев “BRICS”-ийн гишүүн орны төр, засгийн тэргүүнтэй уулзаж Олон улсын валютын сангийн шинэчлэлт, Европын бүсэд тулгамдаад буй асуудал болон төсвийн алдагдлыг бууруулах асуудлаар хэлэлцэнэ гэдэгт найдаж байгаа аж. “BRICS” олон улсын улстөрийн байгууллагад Бразил, ОХУ,Энэтхэг, Хятад, Өмнөд Африк багтдаг. “Их 20”-ийн уулзалтад Хятадын Ерөн хийлөгч Ху Жинтао, Бразилийн Ерөнхийлөгч Дилма Руссефф, Францын Ерөнхийлөгч Николя Саркози,
Германы канцлер Ангела Меркель, Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингх, НҮБын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун нарын удирдагчид оролцоно.
Энэ онд ОХУ, Хятад найрамдлын гэрээ байгуулсны 10 жилийн ой тохиож байгаа бөгөөд Д.Медведев “Их 20”-ийн уулзалтын үеэр Хятадын Ерөнхийлөгч Ху Жинтаотай хоёр орны харилцаа түүний дотор худалдаа, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа өргөжүүлэх асуудлаар хэлэлцэхээр төлөвлөжээ. ОХУ, Хятадын худалдаа энэ оны сүүлийн байдлаар 70 тэрбум ам.долларт хүрч дээд амжилт тогтоосон байна. Бразил Оросын Латин Америк дахь худалдааны гол түнш орон бөгөөд тус хоёр орны худалдаа энэ оны эхний найман сарын байдлаар 4.8 тэрбум ам.долларт хүрчээ. Тус хоёр орны худалдаа жил бүр 23 хувиар өсч байгаа аж.
ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев ирэх сарын 3-4-ний өдрүүдэд болох “Их 20”-ийн уулзалтад оролцохоор өчигдөр орой Францын Канн хотод хүрэлцэн ирлээ. Уулзалтад эдийн засгаараа дэлхийд тэргүүлэгч 20 орны төр, засгийн тэргүүн оролцох бөгөөд Д.Медведев эл уулзалтыг тэргүүлнэ. Энэ удаагийн “Их 20”-ийн уулзалтаар эрчим хүч, санхүүгийн асуудлаар голлон хэлэлцэнэ. Энэ үеэр Д.Медведев “BRICS”-ийн гишүүн орны төр, засгийн тэргүүнтэй уулзаж Олон улсын валютын сангийн шинэчлэлт, Европын бүсэд тулгамдаад буй асуудал болон төсвийн алдагдлыг бууруулах асуудлаар хэлэлцэнэ гэдэгт найдаж байгаа аж. “BRICS” олон улсын улстөрийн байгууллагад Бразил, ОХУ,Энэтхэг, Хятад, Өмнөд Африк багтдаг. “Их 20”-ийн уулзалтад Хятадын Ерөн хийлөгч Ху Жинтао, Бразилийн Ерөнхийлөгч Дилма Руссефф, Францын Ерөнхийлөгч Николя Саркози,Германы канцлер Ангела Меркель, Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингх, НҮБын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун нарын удирдагчид оролцоно.

Сэтгэгдэл (0)