Сирийн сөрөг хүчин шинэ тэргүүнтэй боллоо

Сирийн сөрөг хүчний гол төлөөлөл Үндэсний зөвлөл Абдельбасет Сайда хэмээх курд гаралтай идэвхтнийг шинэ тэргүүнээрээ сонгожээ. 

Сирийн сөрөг хүчний гол төлөөлөл Үндэсний зөвлөл Абдельбасет Сайда хэмээх курд гаралтай идэвхтнийг шинэ тэргүүнээрээ сонгожээ. 
Үндэсний зөвлөл өнгөрөгч оны есдүгээр сард Туркийн Стамбул хотод байгуулагдсан бөгөөд түүнээс хойш уг бүлгийн тэргүүнээр Бурхан Галиоун ажилласан юм. 
“АльЖазира”- гийн мэдээлснээр Үндэсний зөвлөлийн 30 гишүүн Туркийн Стамбулд уулзах үеэр А.Сайдаг сонгожээ. 21 сая хүн амтай Сирийн иргэдийн 10 гаруй хувийг курд үндэстэн эзэлдэг. Ерөнхийлөгч Башар аль-Ассадын эсрэг тэмцэлд Сирийн курдууд хамгийн идэвхтэй оролцдог байна. 
Тус улсад болж буй хүчирхийлэл 1990-ээд онд Боснийн хүчирхийллийг санагдуулж байна гэж Британийн Гадаад харилцааны сайд Уильям Хейг мэдэгдэж байсан. Тус бүлэг уг хүчирхийллийг зогсоохоор тэмцэж байгаа юм. 

Э.ТӨГСЖАРГАЛ 

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)