Иранд эмэгтэйчүүдийг “ЕВРО-2012” үзэхийг хоригложээ

Ираны Засгийн газар Европ тивийн хөлбөмбөгийн энэ оны аварга шалгаруулах “Евро-2012” тэмцээн гарч буй шар айргийн мухлаг, асар зэрэг бүх газарт эмэгтэйчүүдийг хөлбөмбөг үзэхийг хориглосон гэж тус улсын Цагдаагийн газрын дарга Бахман Каргар “Интерфакс” агентлагт мэдээлэв. 

Уг журам 14 дэх удаагийн эл тэмцээнийг дуустал буюу ирэх долдугаар сарын 1-нийг өнгөртөл хүчин төгөлдөр хэрэгжих юм байна. Харин эр хүн байхгүй шар айргийн мухлаг, асарт эмэгтэйчүүд хөлбөмбөг үзэж болох гэнэ. Түүнчлэн нөхрүүдийг эхнэрээ тийм газарт дагуулан очихыг хориглосон байна. 
Ираны эрх баригчдын хэлснээр хөлбөмбөгийн тоглолт эмэгтэйчүүдийн ёс суртахуунд харшлах аж. Цагдаагийн дарга Б.Каргар “Эрчүүд, эмэгтэйчүүд хамтдаа хөлбөмбөг үзнэ гэдэг байж болохгүй асуудал. Эрчүүд тоглолтын үеэр бүдүүлэг авир гаргадаг. Хөлбөмбөг үзүүлж буй албан байгууллагууд эмэгтэйчүүдэд үйлчлэхгүй гэдэгт итгэж байна. Эмэгтэйчүүд энэ шийдвэрийн төлөө цагдаа нарт талархана” гэжээ. 

Э.ТӨГСЖАРГАЛ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ЗАРНА (202.70.46.202)

    2012-06-13

    САЯ ОРЖ ИРСЭН 2005 ОНЫ BMW X3 БОЛОН BENZ C180 ХЯМД ЗАРНА 88003405