Монголын баг тамирчид Олимпийн бэлтгэлдээ гарлаа

Өнгөрсөн долоо хоногт олимпийн наадамд оролцох тамирчдаа зарласан Монголын жудо бөхийн холбооны тамирчид зургадугаар сарын 10-наас “Нүхт” цогцолборт бэлтгэлдээ гарлааӨнгөрсөн долоо хоногт олимпийн наадамд оролцох тамирчдаа зарласан Монголын жудо бөхийн холбооны тамирчид зургадугаар сарын 10-наас “Нүхт” цогцолборт бэлтгэлдээ гарлаа. Жудо бөхийн төрөлд манай орноос есөн тамирчин оролцоно. Тэд 2008 онд мөн л энэ цогцолборт бэлтгэлээ базааж байсан юм. Эндээс манай олимпийн аваргууд төрж байлаа. Харин боксын шигшээ багийнхан Эрдэнэтийн “Сэлэнгэ” амралтын газарт,  буудлагын шигшээ баг Булган аймгийн Хангал сумын нутагт орших Олимпийн бэлтгэлийн баазад байрлаж байна. Лондонгийн хувьд газрын байршлаас шалтгаалан манай улсаас уур амьсгал, цагийн зөрүүний хувьд эрс ялгаатай гээд олон бэрхшээлтэй зүйл байгаа. Энэ бүхнээс шалтгаалан Монголын жудо бөхийн холбооноос жудочдыг олон хоногийн өмнө бус цагийг нь тулгаж аваачин шууд барилдуулах шийдвэр гаргажээ. Манай тамирчид наймдугаар сарын 25-нд Лондон хотыг зорихоор болжээ.

Л. Ариунцэцэг

www.unen.mn









  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ЗАРНА (202.70.46.202)

    2012-06-13

    ОРЖ ИРСЭН 2005 ОНЫ BMW X3 БОЛОН BENZ C180 ЗАРНА 88003405