Азийн элсний спортын гурав дахь наадам болно
- 2012-06-12
- Спорт
- 0
Зүүн Хятадын далайн эргийн Хайянь хотноо энэ сарын 16-22нд Азийн элсний спортын гурав дахь наадам болно.

Зүүн Хятадын далайн эргийн Хайянь хотноо энэ сарын 16-22нд Азийн элсний спортын гурав дахь наадам болно. Энэхүү наадамд 3х3 сагсан бөмбөг, элсний волейбол, модон бөмбөгийн төрөлд Манай улсын баг тамирчид оролцохоор Хятадыг зорилоо.
Урьд нь уг наадам Индонезийн Бали, Оманы Мускат хотноо хоёр удаа зохион байгуулагдсан бөгөөд манай тамирчид модон бөмбөг, элсний бөх, триатлоны төрлөөр оролцож байжээ.
Дашрамд дуулгахад 2008 онд олон улсын хэмжээний мастер Т. Энх – Амгалан элсний бөхийн хүнд жинд алтан медаль хүртэж байжээ.
Л. Ариунцэцэг
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)