Олимпийн бэлгэ тэмдгийг ашиглахдаа зөвшөөрөл авна

Олимпийн үндэсний хороо, оюуны өмчийн газар хамтран өнөөдөр 13 цагт МН мэдээллийн төвд олимпийн бэлгэ тэмдэг таван цагирагийг сахин хамгаалах болон найрамдлын гэрээний хэрэгжилтийн талаар хэвлэлийн бага хурал хийлээ. 

Олимпийн үндэсний хороо, оюуны өмчийн газар хамтран өнөөдөр 13 цагт МН мэдээллийн төвд олимпийн Бэлгэ Тэмдэг Таван Цагирагийг сахин хамгаалах болон найрамдлын гэрээний хэрэгжилтийн талаар хэвлэлийн бага хурал хийлээ. 
Аливаа аж ахуйн байгууллага бараа бүтээгдэхүүний логондоо олимпийн бэлгэ тэмдгийг ашиглахдаа олон улсын олимпийн хороо болон Монголын үндэсний хорооны зөвшөөрлийг авч түншилнэ. 
Хэрэв аваагүй тохиолдолд тэрхүү байгууллагад мөнгөн торгуул ноогдуулж, бараа бүтээгдэхүүнийг хураан авах аж. Одоогийн байдлаар манай улсад Голомт банк, Скайтел компани гэх мэт байгууллагууд  түншилсэн байна. 
Дашрамд дурдахад олимп гэсэн язгуур буюу үндэстэй үгнүүдийг ч ашиглахдаа эрх авна хэмээн тэд ярьлаа. Энэхүү хуралд олимпийн хорооны дэд ерөнхийлөгч н.Дамдин, тус хорооны маркетингийн асуудал хариуцсан менежер н.Хосбаяр, оюуны өмчийн газрын дарга н.Дэлгэрцог, н.Урангэрэл нарын бүрэлдэхүүнтэй хүмүүс оролцлоо.

Э.Заяажаргал

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)