Москвад Путины эсрэг жагсаал боллоо

Зөвлөлт Холбоот улс нуран унаж, шинэ Орос улс мэндэлсэн өдөр Оросын Ерөнхийлөгч Владимир Путины эсрэг нүсэр эсэргүүцлийн цуглаан болжээ. 

Зөвлөлт Холбоот улс нуран унаж, шинэ Орос улс мэндэлсэн өдөр Оросын Ерөнхийлөгч Владимир Путины эсрэг нүсэр эсэргүүцлийн цуглаан болжээ. 
Оросын мянга мянган иргэн оролцсон тус цуглаанд улстөрийн намын удирдлагууд тэргүүтэй сөрөг хүчнийхэн манлайлан оролцож, зохион байгуулсан байна. Цагдаагийн газрынхны хэлж байгаагаар тус цуглаанд ойролцоогоор 18,000 хүн оролцжээ. Энэ нь Ноён Путиныг өнгөрсөн сард албан үүргээ авснаас хойш болж буй өргөн хүрээг хамарсан анхны их цуглаан болж байна.Эсэргүүцлийн цуглаанд оролцогчид “Оросыг чөлөөл”,“Путиныг зайлуулья” хэмээн хашгирч байжээ.
Өнгөрөгч баасан гарагт ноён Путин замын хөдөлгөөнийг хаан, эсэргүүцлийн цуглаан байгуулах зэргээр олон нийтийн амгалан тайван байдалд аюул заналхийлэл учруулах үйл ажиллагаанд турхирч, биечлэн оролцсон хувь хүн, зохион байгуулагч этгээдүүдэд ногдуулах торгуулийн хэмжээг 300-500 дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргаж, гарын үсэг зурсан аж. Мөн Ерөнхийлөгчийн аюулгүйбайдлыг сахин хамгаалах хорооны гишүүд мөн гарагт сөрөг хүчний нам эвслүүдийн эсрэг авах арга хэмжээнүүдийхээ нэгээхэн хэсэг болгож, өмнөх эсэргүүцлийн цуглаанд өдөөн турхирсан, удирдан зохион байгуулсан сөрөг хүчнийхний гэрт нэгжлэг хийсэн нь эсэргүүцэгчдийн дургүйцлийг хүргэсэн бололтой.

О.Удвал

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)