Метроны зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг боловсруулж эхэллээ

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос Засгийн газрын 2023 оны арваннэгдүгээр сарын 15, 22-ны хуралдаанаар Метроны урьдчилсан тооцоолол, танилцуулгад яамдын саналыг нэгтгэн, хэлэлцүүлсэн. Үүний дүнд 2024-2028 онд багтаан Энхтайваны өргөн чөлөөг хамруулсан хөндлөн чиглэлд 17.7 км урт метро барьж байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргаад буй.

Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригоор ахлуулсан Ажлын хэсэг Зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг боловсруулж эхэллээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам зэрэг яамдын болон Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 12 байгууллагын төлөөлөл багтсан юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (7)

  • Ган (202.126.88.156)

    2023-12-01

    Ийм тэнэг хуралд суухаас би лав ичнээ

  • Зочин (202.9.47.12)

    2023-11-30

    17 онд меьро барьчаагүй билүү

  • (202.179.24.228)

    2023-11-30

    Бууж суух хүний урсгал цаг, буудалын багтаамж, метроны хурд дээр нь түнелийн өргөн өндөр зай хэмжээг сайн сонгох цахилгаан хангамжийн шийдэл, агааржуулалтын систем байх ёстой гэх мэт барилга байгууламжийн шугаман байгууламж гэж нэрлэгдэх, зам төлөвлөлтийн инженерүүд бас нэг шийдлийг харах ёстой доо. Нийслэл хотын статусаар хийгээрэй дээ нисэх буудал шиг тэнэг юм хийчих вий дээ.

  • Иргэн (103.140.10.206)

    2023-11-29

    Метронд чинь машинтайгаа суухгүй түгжирэл яааг хэвээрээ үүний оронд уулзваруудаа огтлолцдоггүй дээгүүр доогуураа явдаг болго давхар гүүрэн гарц хий ялангуяа төмөр зам дээр тэгээд л түгжирэл үгүй болно түгжирэл ярихаар зогсоол метро яриад солиороод байх юм амьдралтай юм хий ярь эргүү юм ярьж мөнгө шаах л юм бодож байх юм

  • (66.181.179.17)

    2023-11-29

    8 жил тасралтгүй төр барьчихаад одоо гэнэт ухаа орж байгаа юм шиг сэтгэгдэлтэй байна, сонгуулийн шоу болчихгүй бол дэмжиж байна даа.

  • (66.181.181.23)

    2023-11-29

    Метро барихад зөвлөх үйлчилгээ, дизайн, архитектур ба байгаль орчны төсөл шаардлагатай гээд улсаас хэдэн тэрбум ам. доллар идэхнээ.

  • САНАЛ (103.111.68.3)

    2023-11-28

    ЭХЛЭЭД ЭНХТАЙВАНЫ ӨРГӨН ЧӨЛӨӨ ДАРАА НЬ ЯАРМАГ 7 БУУДАЛ ГЭВЭЛ ЗӨВ ШҮҮ ДЭЭ. ОДООНЫ ЗУРГААР БОЛ БАС Л ТҮГЖРЭЛ ҮҮСНЭ. ХҮН ИХ ЯВДАГ ЧИГЛЭЛ БОЛ ЭНХТАЙВАНЫ ӨРГӨН ЧӨЛӨӨ..5 ШАРААС АМГАЛАН ОРТОЛ ЯВЛАА ГЭХЭД ЛЕНИН КЛУБ БУУГААД МЕТРО РУУ ОРОХ УУ. ЭСВЭЛ 5 ШАРААС АМГАЛАН ОРТЛОО АВТОБУС ЯВАХ УУ ГЭЭД БОДОХ ОЛОН АСУУДАЛ БАЙНА ШҮҮ ДЭЭ.САЙН БОДООРОЙ