Түвдийн 100 гаруй босогчид Непалд баривчлагджээ

Хятадын гаргасан захирамжийг эсэргүүцэн өмнөөс нь гал нээсэн есөн иргэнийхээ төлөө залбирахаар цугларсан Түвдийн 100 гаруй босогчдыг өчигдөр Непалын цагдаагийн газрынхан баривчилсан байна.
Хятадын гаргасан захирамжийг эсэргүүцэн өмнөөс нь гал нээсэн есөн иргэнийхээ төлөө залбирахаар цугларсан Түвдийн 100 гаруй босогчдыг өчигдөр Непалын цагдаагийн газрынхан баривчилсан байна. 150 лам хувраг нийлсэн, 400 гаруй Түвд гурван сараас хойш өөрсдийгөө золиослон Хятадын баруун хэсэгт орших Түвдийн газар нутагтаа үлдсэн лам, гэлэнма нартаа хүндэтгэл үзүүлэн залбирахаар нийслэл  Катмандугийн ойролцоо цугларч, мөргөл үйлджээ. 

Непалийн цагдаагийнхан Түвдийн Дүрвэгсдийн Төвд болж байсан мөргөлийн цуглаан дээр дайрч орж ирэн, Түвдийн шашны удирдагч Далай Ламын зургийг буулгаж хаясан байна. Энэ нь  мөргөлийн цуглаанд оролцож байсан Түвдүүдийн уур бухимдлыг ихэд хүргэсэн бөгөөд энэхүү үйлдлийг нь эсэргүүцэхээр гудамжинд олноороо гарч зогсчээ. Тэд Хятадын эсрэг Түвдийг чөлөөл гэж бичсэн уриа лоозонгоо өргөж, “Манай нутгийг тайван орхи” хэмээн хашгирч байсан байна. 
 100 гаруй босогчдыг саатуулах байр луу авч явсан бөгөөд босогчдын ажиллагаанд оролцоогүй энгийн лам хуврагуудыг хүртэл баривчилжээ. Өмнө нь Непалд ийм үйлдэл олонтаа гарч байсан бөгөөд цагдаагийнхан босогчдыг хорилгүй түр саатуулж, шөнө дундад суллаж явуулдаг байсан гэж цагдаагийн ажилтан ярьсан байна.

Непалийн засгийн газраас найрсаг харилцаатай орон болох Хятад улсын эсрэг иймэрхүү үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн бөгөөд Хятадаас Түвдтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх талаар  яаралтай арга хэмжээ авахыг шаардсаар байгаа юм. 

Одоогоор Непалд хэдэн  мянган Түвд иргэн дүрвэн амьдарч байгаа бөгөөд зуу зуугаараа Түвдээс дайжин, Далай Ламын амьдардаг Энэтхэгийн Дармасала хот руу Непалиар дайран явсаар байгаа ажээ. 

UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)