Хууль, хүчний байгууллагуудын спортын наадам боллоо

Хоёр дахь жилдээ зохиогдож буй ХЗДХ-ийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагуудын спортын наадам болж өндөрлөлөө.
Хоёр дахь жилдээ зохиогдож буй ХЗДХ-ийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагуудын спортын наадам болж өндөрлөлөө. Энэ жилийн наадмыг  “Цагдаагийн байгууллагын нэрэмжит” болгон ЦЕГ-ынхан зохион байгуулжээ. Тус наадамд ХЗДХЯ, ЦЕГ, ШШГЕГ, ХХЕГ, ДХИС, ТТАХНЭ, АЕГ, ХЗҮХ, ШШҮХ, УБЕГ, ГИХАЭГ, Оюуны өмчийн газрын эрэгтэй, эмэгтэй багийн тамирчид гар болон сагсан бөмбөг, хөнгөн атлетикийн буухиа гүйлт, буудлага, шатар гэсэн спортын таван төрлөөр оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. 
Байгууллагын нэгдсэн дүнгээр тэмцээний ялагчаар ЦЕГ тодорч өмнөх жилийн амжилтаа бататгаж  чадлаа. Харин удаахь байруудыг Хил хамгаалах ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль эзлэв. Спортын II наадамд байгууллага, хамт олноо идэвхтэй бэлтгэн оролцуулсан агентлаг, байгууллагуудын удирдлагуудад ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан дурсгалын зүйл гардуулж баяр хүргээд, спортын III наадмыг ирэх жил Хил хамгаалах ерөнхий газар хариуцан зохион байгуулахыг мэдэгдлээ.
    
Э.Саран 

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Nomio (92.87.18.254)

    2012-06-17

    Am zurvul gar zurduguu bolij And nuhud ah duus bolj baina Amlasan mungunii umnu Algaa tosood huleeh bish Ajlaa hiigeed orlogoo oldog Abilga uguhgui Aih ayulgui Hunteigee gazartaigaa Hundeshgui ter erhteigee Hun shig amidarch uls shig hugjihiin tuld zaluusaa ardchilalaa songoe ooooo zaluusaa OLUULAAA OLUULAA

  • badrangui (95.215.48.54)

    2012-06-17

    Mongolchuud heterhiii davruuu heterhiii suk humuuus yum buhel buten 20 jil ardchilal gj yarisan ch tusgaar togtnoson ardchilsan turiiig zogtslooon buteej chadahgui l yavnaardchilal bidend yu ugsniiig bid bugd l meddeg gehdee tugs ardchilal bish gedeg ni ilerhiii bna