Далай Ламыг хэн бажгадуулав

Түвдүүдийн бослогыг тууштай дэмжиж байсан инээдмийн жүжигчин Руссель Брэнд Английн Манчестер мужид айлчилж байгаа Далай Ламд өөрийнхөө сексийн амьдралын амжилтаа гайхуулан ярьж, бажга авахуулжээ. 

Түвдүүдийн бослогыг тууштай дэмжиж байсан инээдмийн жүжигчин Руссель Брэнд Английн Манчестер мужид айлчилж байгаа Далай Ламд өөрийнхөө сексийн амьдралын амжилтаа гайхуулан ярьж, бажга авахуулжээ. 
37 настай жүжигчин тэрээр Дээрхийн Гэгээн 14-р Далай Лам, Оюун санааны Их Удирдагчийг хүндэтгэн ирсэн 11000 хүний өмнө “Нар” сэтгүүлээс жил бүр тодруулдаг "Shagger of the Year" буюу Сексийн харилцаагаараа рекорд тогтоосон хүнд олгодог шагналын эзэн болсноо онгирон ярьсан байна. Тэрээр “Өнөөдөр намайг энд зогсож байгааг хараад гайхаж байгаа хүн байна уу? Миний өнөөдөр энд хүрэлцэн ирсэний учир нь Далай Ламд тус шагналыг гурван ч удаа хүртсэнээ дуулгах гэсэн юм” хэмээн огцомджээ. Энэ үеэр 76 настай ламтан яах учраа олж ядан тэвдсэн бөгөөд хуруугаа түүн лүү гэнэт гозолзуулснаа доош буулган, “сахалгүй” эрүүгээ илбэсэн байна.
Брэнд цааш үргэлжлүүлэн, “Түүний энэ удаагийн айлчлал их сонирхолтой болж байна. Далай Лам “Бид бүгд адилхан хүмүүс гэж хэлдэг ч, би түүнтэй уулзахаараа яагаад ч юм дагжин чичирдэг” хэмээсэн гэнэ. Түүний тус үйлдлийг харсан Нобелийн шагналтан Брэндийн хошигнолд хариу барьж инээж чадахгүй байсан бөгөөд оронд нь хоёр тийшээ харж, “Энэ үл бүтэх хүн надад өөрөө тайлбарлахаас нь урьтаж,  сая юу болоод өнгөрснийг хэлээд өгөх хүн байна уу? гэсэн аж. Тэрээр “Би үнэхээр их цочирдлоо. Гэхдээ энэ хүний нээлттэй байдлыг биширч байна” хэмээгээд дуугүй болсон байна.
Далай Ламын Британид хийж буй тус айлчлал энх тайван, амар амгалангийн их үйлсээ залуучуудад таниулж, зааж сургахад чиглэгдэж байгаа юм. Арван хоногийн айлчлалынхаа хүрээнд тэрээр Вестминстер мужийн Их Сургууль, Лондонгийн улстөр, эдийн засгийн сургууль, Эдинбургийн Аширын танхим зэрэг газруудаар зочлох аж. Түүнчлэн Түвд, Балба, Монголын Бурханы шашинтаны төлөөлөл, шашны удирдагчид болон парламентчидтай Вестминстерт уулзалт хийх юм байна.

О.Удвал

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)