Энэтхэгт 247 хүүхэд нас баржээ

Энэтхэгийн хойд зүгийн Бинар, Уттар-Прадеш мужид өнгөрөгч гурван долоо хоногийн дотор 247 хүүхэд тархи нугасны үрэвсэл өвчнөөр нас барсан гэж “ИАНС” (IANS) агентлаг мэдээлэв. 
 
Энэтхэгийн хойд зүгийн Бинар, Уттар-Прадеш мужид өнгөрөгч гурван долоо хоногийн дотор 247 хүүхэд тархи нугасны үрэвсэл өвчнөөр нас барсан гэж “ИАНС” (IANS) агентлаг мэдээлэв. Бинар мужийн Эрүүл мэндийн албаныхны мэдээлснээр эл өвчнийг шумуул тарааж байгаа аж. 
Тус мужид л гэхэд 159 хүүхэд хүнд хэлбэрийн энэ өвчнөөр нас барсан байна. Түүнчлэн 80 хүүхэд өвчлөөд байгаа аж. Харин хөрш Уттар-Прадешт 88 хүүхэд уг өвчнөөр нас баржээ. Эмч нарын хэлснээр өвчилсөн хүүхдүүдийн дийлэнх нь амьдралын баталгаажих төвшнөөс доогуур орлоготой айлынх аж. 
Мөн эмнэлгийн орчин үеийн тоног төхөөрөмжийн дутагдалтай байдал эл өвчнийг даамжрахад нөлөөлсөн байна. Мужийн эмч нар өвчин дэгдсэнээс хоёр долоо хоногийн дараа л шалтгааныг олж тогтоосон гэнэ. Шумуулаас гаралтай иймэрхүү өвчин тус улсад борооны улирлын үеэр өвчин үүсгэгч шумуулын тоо огцом нэмэгдсэнээс үүсдэг байна. 
Харин энэ жил борооны улирлаас өмнө олныг хамарсан өвчин дэгдсэн нь ер бусын тохиолдол юм байна. Түүнчлэн Бинар мужид хоёр жилийн давтамжтай буюу 2005, 2007, 2009, 2011 онд тархи нугасны үрэвсэлт өвчин дэлгэрч байжээ. Гэхдээ энэ удаагийнх шиг ийм олон хүний аминд хүрч байгаагүй гэнэ. 

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)