Польшийн цэргийн тусгай хүчний тэргүүн алагджээ
- 2012-06-18
- Дэлхий
- 0
Польшийн цэргийн тусгай хүчин “Гром” (Аянга)-ын тэргүүн нийслэл Варшавт бусдын гарт амь үрэгдсэн байдалтай олджээ. 

Польшийн цэргийн тусгай хүчин “Гром” (Аянга)-ын тэргүүн нийслэл Варшавт бусдын гарт амь үрэгдсэн байдалтай олджээ. Варшавын цагдаагийн газрын дарга Масиеж Карчински “Түүнийг буудсан байсан. Бид энэ хэргийг шалгаж байна. Цагдаа, прокурорууд хэргийн газарт ажиллаж байгаа.
Мокотов дүүрэг дэх машины нийтийн гарааш дотроос түүний цогцос олдсон” гэжээ. Түүнчлэн тэрбээр тусгай хүчний тэргүүнийг амиа хорлосон гэх мэдээллийг няцаасан байна.
“Гром” нь 1990 онд байгуулагдсан Польшийн цэргийн хамгийн хүчирхэг байгууллага бөгөөд үймээн самуун, дайн, энхийн үеийн алинд ч тусгай болон терроризмтой тэмцэх ажиллагаа явуулах чадвартай аж. Түүнчлэн онц аюултай гэмт хэрэгтнүүдэд барьцаалагдсан хүмүүсийг автобус, галт тэрэг, барилга, усан онгоц, нисэх онгоцноос чөлөөлөхөд гаршсан байгууллага ажээ.
Э.ТӨГС
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)