Солонгосын Хөдөлмөрийн намыг бүтээн байгуулсан Ким Жөн Ирийн гавьяа

1964 оны зургадугаар сарын 19-нд удирдагч Ким Жөн Ир (1942-2011) Солонгосын Хөдөлмөрийн нам (СХН)-ын Төв хороонд ажлаа эхэлсэн юм. 

1964 оны зургадугаар сарын 19-нд удирдагч Ким Жөн Ир (1942-2011) Солонгосын Хөдөлмөрийн нам (СХН)-ын Төв хороонд ажлаа эхэлсэн юм. СХНыг удирдсан бараг хагас зуун жилийн хугацаанд тэрээр намын бүтээн байгуулалтад гарамгай гавьяа байгуулсан. 
Эдгээрээс хамгийн том нь СХН-ыг нэг үзэл санаатай, тууштай нэгдэл нягтралтай болгож, СХНыг Ерөнхийлөгч Ким Ир Сений жүчэ үзэл санаагаар удирдлага болгон бэхжүүлсэн билээ.
1982 оны гуравдугаар сард тэрээр “Жүчэгийн үзэл санааны тухай” бүтээл гаргасан юм. Ингэснээр уг үзэл санаа нь бие даасан үзэл санаа болж дэлгэрэв. Удирдагч Ким Жөн Ирийн удирдлага дор намын бүх гишүүд жүчэ үзэл санаагаар “зэвсэглэж”, нэг үзэл санаа, нэг төвд үндэслэсэн шударга ёсны нэгдлийг бий болгосон юм. 
СХН бол нөхөр Ким Ир Сений мөнхийн нам гэдгийг удирдагч Ким Жөн Ир намын дүрэмд тодорхойлсон бөгөөд нэгдэл нягтрал нь залгамжлан хөгжих юм. Удирдагч Ким Жөн Ирийн намын бүтээн байгуулалтад байгуулсан бас нэг гавьяа бол СХН-ыг ард түмний төлөө үйлчилдэг нам болгосон явдал юм.
СХН-ын зорилго, үүрэг бол ард олны бие даасан байдлын төлөө тэмцэж, оршиж буй юм. Намын ажил бол шууд хүнтэй харилцах ажил бөгөөд намын ажилтнууд ард түмний дунд орж, тэднийг сонсч, амьдралд нь гарч буй асуудлыг шийдвэрлэхийг намын ажлын чухал зарчим болгожээ. 
Ким Жөн Ирийн дэвшүүлсэн хүчирхэг улс байгуулах бодлого ч ард түмний амьдралын төвшинг огцом дээшлүүлэхэд оршино. Үүний тулд бордооны үйлдвэрүүд дэх нүүрсийг хийжүүлэх ажил хэрэгжсэн юм. Мөн жимс боловсруулах болон хүнсний үйлдвэрүүдийг олноор байгуулан ажиллаж байна. Гахайн ферм, шувууны үйлдвэр, загасны аж ахуй, нарны гэрлийн хүлэмжнүүд нь ард түмнийг хоол хүнсээр хангахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа билээ. 
Ерөнхийлөгч Ким Ир Сений мэндэлсний 100 насны ойг тохиолдуулан нийслэл Пхеньян хотод байгуулагдсан Масудэ районы орон сууц, задгай тэшүүрийн талбай, орчин үеийн нийтийн халуун ус зэрэг нь удирдагчийн үзэл санааны дагуу СХН-аас ард түмэнд өгч буй бэлэг гэж хэлж болох юм. Удирдагч Ким Жөн Ир таалал төгссөн боловч СХН түүнийг намын ерөнхий нарийн бичгийн даргаар мөнхөд дэвшүүлсэн билээ. 

БНАСАУ-ын манай улс дахь Элчин сайдын яамнаас 
дээрхи материалыг бэлтгэн ирүүлэв. 

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)