Стив Жобсын анхны бүтээл 374 мянган ам.долларын үнэ хүрэв

“Apple” компанийн анхны персанол компьютер Нью-Йорк хотын “Содебейс”-ийн дуудлага худалдаагаар 374 мянган ам.долларт хүрч зарагдсан байна.

“Apple” компанийн анхны персанол компьютер Нью-Йорк хотын “Содебейс”-ийн дуудлага худалдаагаар 374 мянган ам.долларт хүрч зарагдсан байна. Энэ нь анхны үнэлгээнээсээ хоёр дахин их үнэд хүрсэн гэсэн үг. Анх 1976 онд эл загварыг худалдаанд гаргаж байсан юм.
Ингэхдээ эх хавтан, процессор, видео терминал, гар, санах ойн хэсэг, тэжээл, бэхлэх хүрээ, хөргүүр зэрэг анги болон программ хангамж багтаж байсан гэнэ. Нэрээ нууцлахыг хүссэн худалдан авагч дуудлага худалдаанд утсаар оролцсон байна. “Apple” компанийг үүсгэн байгуулагч Стив Жобс, Стив Возняк нарын боловсруулсан “Apple”-ийн анхны компьютерийн цуврал ердөө 50 ширхэг үлдсэн хэмээн таамаглаж буй. Тэднээс зургаа нь хэвийн ажиллагаатай ажээ. 
Дуудлага худалдааг зохион байгуулсан компани нэрээ нууц лахыг хүссэн худалдан авагчийг “Apple” компанийн програм хангамжийн инженер байж магадгүй хэмээн таамаглаж буй. Учир нь тэрбээр эл бүтээгдэхүүнийг зарагдахаас өмнө дуудлага худалдаанд оруулахгүй хэмээн дуулиан дэгдээж байсан юм. 

Р.ОЮУНГОО

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)