Мубаракын биеийн байдал муудаж, эмнэлэгт хүргэгджээ

Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубаракын биеийн байдал муудаж, хоригдож байсан байгууламжаасаа Кайр хотын цэргийн эмнэлэг рүү хүргэгдсэн байна. 

Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубаракын биеийн байдал муудаж, хоригдож байсан байгууламжаасаа Кайр хотын цэргийн эмнэлэг рүү хүргэгдсэн байна. Кайр хотын шүүхээс түүнд энэ сарын 2-нд бүх насаар нь хорих ял оноосноос хойш түүний биеийн байдал эрчимтэй  доройтсоор байсан юм.
Засгийн газрын эсрэг босогчдыг алах тушаал өгсөн хэмээн буруутгагдан ял эдэлж байгаа тэрээр эмнэлэгт хүргэгдэн ирэх үедээ зүрхний цохилт нь мэдэгдэхгүй байсан бөгөөд удалгүй цохилж эхэлсэн ч биеийн байдал тун муу байгаа тухай Мубаракын эмч болон цэргийн хүчнийхэн Египетийн төрийн мэдээллийн агенлагт мэдээлсэн байна. 
Лалын хэт даврагч этгээдүүдийн гарт Ерөнхийлөгч Анвар Садат амиа алдаж, улмаар дэд Ерөнхийлөгч байсан тэрээр 1981 онд халааг нь авч, 30 жил тасралтгүй төр барьж, өнгөрсөн жил огцорсон билээ.

О.Удвал

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)