Хамгийн өндөр орлоготой тамирчид
- 2012-06-20
- Спорт
- 0
“Форбес” сэтгүүл өнгөрөгч онд хамгийн их орлого олсон 100 тамирчныг нэрлэлээ. 

“Форбес” сэтгүүл өнгөрөгч онд хамгийн их орлого олсон 100 тамирчныг нэрлэлээ. Тус сэтгүүлийн энэ удаагийн жагсаалтыг боксчин Флойд Мэйуэзер 85 сая ам.доллараар тэргүүлсэн байна.
Хоёрдугаар байрт мөн л боксын ертөнцийн домогт тамирчин, Филиппиний алдарт боксчин Мэнни Пакьяо 62 сая ам.доллар олсноор оржээ. “Ялагдашгүй” хэмээгддэг М.Пакьяо саяхан Лас Вегаст Америкийн боксчин Тимоти Брэдлид маргаантай шийдвэрээр ялагдаж, сүүлийн долоон жил дэх анхны ялагдлаа хүлээсэн юм.
Энэ нь түүний энэ оны орлогод багагүй нөлөөлжээ. Харин 2001 оноос хойш жилийн хамгийн өндөр орлоготой тамирчнаар тодорсон гольфчин Тайгер Вудс энэ удаад гуравдугаар байр уруу ухарчээ. Тэрбээр 59.4 сая ам.доллар цуглуулсан аж.
Эхний аравт сагсан бөмбөгчин Леброн Жеймс 53 сая, теннисчин Рожер Федерер 52.7 сая, сагсан бөмбөгчин Коби Брайнт 52.3 сая, гольфчин Фил Микельсен 47.8 сая, хөлбөмбөгчин Дэвид Бекхэм 46 сая, хөлбөмбөгчин Криштиан Роналду 42.5 сая, америк хөлбөмбөгчин Пейтон Мэннинг 42.4 сая ам.доллар олсноороо бичигджээ.
Э.ТӨГС
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)