Дизелийн утаа хорт хавдар үүсгэдэг
- 2012-06-20
- Дэлхий
- 0
Дизель хөдөлгүүрээс гарч буй утаа хорт хавдрын үндсэн шалтгаан болдог гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын эрдэмтдийн нэг зөвлөл мэдээлэв. 

Дизель хөдөлгүүрээс гарч буй утаа хорт хавдрын үндсэн шалтгаан болдог гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын эрдэмтдийн нэг зөвлөл мэдээлэв.
Олон улсын хорт хавдрын судалгааны агентлаг (ОУХХСА)-ийн мэргэжилтнүүд дизелийн утааг уушгины хорт хавдар үүсгэдэг эсэхийг судлах зуур өөр төрлийн хавдар үүсэх шалтгаан болдгийг нээсэн байна. Тэд хөдөлгүүрийн утааг хүний биед организмд хэрхэн нөлөөлдгийг судлахын зэрэгцээ уушгины хорт хавдраар өвчлөх өндөр магадлалтай уурхайчин, төмөр замын ажилчин болон хүнд даацын автомашины жолооч нарыг хамруулсан судалгаа явуулжээ.
Тэгэхэд тэднээс уушгинаас илүү тархи, зүрх судас, арьсны өвчин илэрсэн байна. Өөрөөр хэлбэл, бусад мэргэжлийн хүмүүстэй харьцуулахад уушгины хорт хавдаар өвчлөх магадлал 40 хувь илүү байдаг гэнэ.
Харин тархи, зүрх судас, арьсны хорт хавдар болон түүнтэй холбоотой анхдагч өвчнөөр уушгины хорт хавдраас илүү өвчилсөн байсан нь дизелийн утаа бусад төрлийн хорт хавдар үүсгэдгийн баталгаа гэж ОУХХСА-ийн судалгааг ахалсан доктор Кристофер Портиер мэдэгджээ.
Э.ТӨГС
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)