Сургууль, цэцэрлэгийн 4049 ажилтан, албан хаагч 111,140 мкв талбайн цасыг цэвэрлэлээ

Сар шинийг угтсан их цэвэрлэгээ Баянгол дүүргийн хэмжээнд 6 дахь өдрөө үргэлжилж байна.

Өчигдрийн их цэвэрлэгээнд дүүргийн нутаг дэвсгэрт байрлах төрийн болон төрийн бус өмчийн 51 сургуулийн 2610 албан хаагч 74,024мкв талбайг цэвэрлэсэн байна. Мөн сургуулийн өмнөх боловсрол (СӨБ)-ын төрийн болон төрийн бус өмчийн 78 цэцэрлэгийн нийт 1439 багш ажилтан, 37,116мкв талбайн цас, мөсийг цэвэрлэжээ.

Бүх нийтийн их цэвэрлэгээндээ идэвхтэй хамрагдсан сургууль, цэцэрлэгийн ажилтан, албан хаагчдадаа баярлалаа гэв.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)