Сургууль, цэцэрлэгийн ажилтан, албан хаагчид үүд болон гадна орчныхоо цасыг цэвэрлэлээ

Энэ амралтын өдрүүдэд сургууль, цэцэрлэгийн зарим албан хаагчид байгууллагынхаа гаднах орчин болон ойр орчмын нийтийн эзэмшлийн зам талбайн цас, мөсийг цэвэрлэж хальтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж ажиллаж байна.

Тодруулбал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах төрийн болон төрийн бус өмчийн 51 сургууль, төрийн болон төрийн бус өмчийн 78 цэцэрлэгийн багш ажилтан, жижүүрүүд сургууль, цэцэрлэгийн үүд болон ойр орчмын явган хүний зам талбайн цас, мөсийг цэвэрлэлээ.

Бүх нийтийн их цэвэрлэгээндээ идэвхтэй хамрагдсан сургууль, цэцэрлэгийн ажилтан, албан хаагчдадаа баярлалаа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)