Баянгол дүүрэг: Автозам болон гэр хорооллын өгсүүр замуудын цасыг хусаж, давс, бодис, хайрга дайрга цацлаа

"Баянгол шинэ өргөө" ОНӨААТҮГ, "ОЧТ" ХХК, "Жавхлан хүслэн" ХХК, "Гранд тохижилт" ХХК-ийн 175 зам талбайн үйлчлэгч, жолооч, ачигч, ИТА-дын бүрэлдэхүүнтэй, 8 механизм, 6 тусгай төхөөрөмжтэй машин, 16 задгай тэвштэй машин, техник хэрэгслээр 2024.02.17-ны шөнийн 22 цагаас 2024.02.18-ны өглөөний 06 цаг хүртэл:

- Энхтайвны өргөн чөлөө,

- Чингүнжавын гудамж, Амарсанаагийн гудамж,

- Ард Аюушийн өргөн чөлөө

- Эрчим хүчний гудамж,

- Нарны зам, нарны гүүр,

- Үндсэн хуулийн гудамж,

- Гэр хорооллын өгсүүр, уруу гудамж талбайд автозамын хусалтыг хийж, автозамын нуухны цасан овоолго болох 384 тонн цасыг 121 рейсээр ачиж тээвэрлэсэн байна.

Мөн цасны хусалт хийсэн автозамуудад 16 тонн давс, 38 тонн бодис, 7 тонн дайрга цацаж, халтиргаа гулгааг арилгалаа.

Түүнчлэн дүүргийн хэмжээнд 151тонн давс, 123 тонн бодис, 29 тонн хайрга, дайргын нөөцтэй байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)