Монголын Модон бөмбөгчид өнгөтэй байна
- 2012-06-21
- Спорт
- 0
Энэ сарын 18-ны өдөр Хай-Ян хотын Фэншиен далайн эрэгт Азийн элсний спортын III наадмын модон бөмбөгийн тэмцээн эхэллээ.
Энэ сарын 18-ны өдөр Хай-Ян хотын Фэншиен далайн эрэгт Азийн элсний спортын III наадмын модон бөмбөгийн тэмцээн эхэллээ.
Энэ сарын 18-ны өдөр Хай-Ян хотын Фэншиен далайн эрэгт Азийн элсний спортын III наадмын модон бөмбөгийн тэмцээн эхэллээ. Тэмцээн ганцаарчилсан ба багийн төрлөөр явагдаж байгаа бөгөөд Монгол, БНХАУ, Тайвань, Тайланд, Энэтхэг, Хонгконг, Малайз, Вьетнам зэрэг улсын 120 гаруй тамирчид оролцож байна. Манай улсаас 6 тамирчин, 2 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа юм. Багийн ахлагчаар Г.Тунгалаг, дасгалжуулагчаар С.Батцоож, тамирчдын бүрэлдэхүүнд Г.Батмягмар, Багануур ХК-ний ажилтан Б.Мөнхбат, Мон-Алтиус БТДС-ийн оюутан Г.Сугарбаяр, Дархан-Уул аймгийн ШУТИС-ийн оюутан Н.Мягмарсүрэн нар тус тус эх орноо төлөөлөн өрсөлдөж байгаа аж.
Тэмцээний хоёр дахь өдрийн урьдчилсан тоглолтын дүнгээр эрэгтэй ганцаарчилсан төрөлд тамирчин Б.Мөнхбат 22-р байранд, Г.Сугарбаяр 27-р байранд Г.Батмягмар 44-р байранд, С.Батцоож 50-р байранд, харин эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Н.Мягмарсүрэн 38-р байранд, Г.Тунгалаг 39-р байранд тус тус бичигджээ. Тэмцээнийг Тайланд улсын баг өнгөлж байгаа ба медаль гардуулах ёслолын ажиллагаа маргааш болно.
Д.Нямсүрэн
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)