Б.Сэр-Од туг барина
- 2012-06-21
- Спорт
- 0
Монгол улс ОУ-ын олимпийн хорооны бүрэн эрхт улс болсоны 50-н жилийн ой энэ жил тохиож байна
Монгол улс ОУ-ын олимпийн хорооны бүрэн эрхт улс болсоны 50-н жилийн ой энэ жил тохиож байна. Жил бүрийн 6-р сарын 23-ныг нийтээрээ олимпийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. ОУ-ын олимпийн өдөр “Лондон-2012” зуны олимпийн наадамд оролцох монголын баг тамирчдыг үдэх ёслолын арга хэмжээ энэ сарын 23-ны өдөр Сүхбаатрын талбайд болно. Энэхүү арга хэмжээнд үе үеийн ахмад тамирчид оролцох бөгөөд МУ-ын төрийн далбааг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, “Лондон-2012” Олимпийн наадамд оролцох Монгол улсын баг, тамирчдын ахлагч МУ-ын шадар сайд М.Энхболдод хүлээлгэн өгөх аж. Шадар сайд МУ-ын гавъяат тамирчин Б.Сэр-Одод тугийг гардуулна. Мөн энэ сарын 22-нд олимпийн хороондоо хүндэтгэл үзүүлэн бүх нийтийн гүйлтэнд оролцох юм байна.
Монгол улс ОУ-ын олимпийн хорооны бүрэн эрхт улс болсоны 50-н жилийн ой энэ жил тохиож байна. Жил бүрийн 6-р сарын 23-ныг нийтээрээ олимпийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. ОУ-ын олимпийн өдөр “Лондон-2012” зуны олимпийн наадамд оролцох монголын баг тамирчдыг үдэх ёслолын арга хэмжээ энэ сарын 23-ны өдөр Сүхбаатрын талбайд болно. Энэхүү арга хэмжээнд үе үеийн ахмад тамирчид оролцох бөгөөд МУ-ын төрийн далбааг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, “Лондон-2012” Олимпийн наадамд оролцох Монгол улсын баг, тамирчдын ахлагч МУ-ын шадар сайд М.Энхболдод хүлээлгэн өгөх аж. Шадар сайд МУ-ын гавъяат тамирчин Б.Сэр-Одод тугийг гардуулна. Мөн энэ сарын 22-нд олимпийн хороондоо хүндэтгэл үзүүлэн бүх нийтийн гүйлтэнд оролцох юм байна. Д. Үүрийнтуяа
www.unen.mn

Сэтгэгдэл (0)