Франц Иранаас газрын тос импортлохгүй

Францын эрх баригчид ирэх долдугаар сарын 1-нээс эхэлж Иранаас газрын тос импортлохоо зогсоох шийдвэр гаргасныг тус улсын Гадаад харилцааны сайд Лоран Фабиус мэдэгдлээ. 

Францын эрх баригчид ирэх долдугаар сарын 1-нээс эхэлж Иранаас газрын тос импортлохоо зогсоох шийдвэр гаргасныг тус улсын Гадаад харилцааны сайд Лоран Фабиус мэдэгдлээ. 
Тэрбээр мөн Европын холбооны орнуудыг Францын адил Иранаас газрын тос импортлохоо зогсоохыг уриалсан байна. Тус холбооны гишүүн 27 орны Гадаад харилцааны сайд өнгөрөгч нэгдүгээр сарын 23-нд Брюссельд уулзах үеэр Ираны цөмийн хөтөлбөрийн санхүүгийн гол эх үүсвэр газрын тосны импортод хориг тогтоох арга хэмжээг хэлэлцэж баталсан билээ. 
Энэ тогтоолоор Ираны газрын тосны импортод хориг тавих эцсийн хугацааг ирэх долдугаар сарын 1-нээр тогтсон юм. Хэрвээ тогтоол бүрэн хэрэгжвэл Европын холбоонд багтдаг орнууд Иранаас газрын тос импортлохгүй билээ. 
Ираны цөмийн хөтөлбөрийн маргааныг зохицуулах зургаагийн бүлэг Багдадад уулзах үеэр уулзалтын дараагийн шатыг энэ сарын 18, 19-нд Москвад хийхээр тогтсон. 
Эл уулзалтаар дараагийн шатыг ирэх долдугаар сарын 3-нд Туркийн Стамбул хотод зохион байгуулахаар төлөвлөжээ. Л.Фабиус долдугаар сарын 1-нээс Европын бусад 26 оронг тогтсон ёсоор Иранаас газрын тос импортлохоо зогсоож, зургаан талт хэлэлцээр ажил хэрэг болтол үргэлжлүүлэхийг хүсэв. 
Хэрвээ ирэх сарын 3-ны уулзалтад амжилтад хүрвэл Франц хоригоо цуцлах аж. Түүнчлэн долдугаар сарын 1-нээс өмнө хориг тавьсан орнууд ч мөн цуцлах гэнэ. Тегераны эрх баригчдын хэрэгжүүлж буй цөмийн хөтөлбөрийг зохицуулах зургаагийн бүлэгт ОХУ, АНУ, Их Британи, Хятад, Франц, Герман багтдаг. Тэд Олон улсын эрчим хүчний агентлагтай хамтран 2003 оноос хойш Ираны эрх баригчидтай хэлэлцэж байгаа юм. 

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)