“Тайм” талбайд 14000 иогч чуулав
- 2012-06-21
- Дэлхий
- 0
Зун цаг ирснийг тэмдэглэн, жил бүр уламжлал болгон зохиодог олон нийтийг хамарсан их иогийн арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.

Зун цаг ирснийг тэмдэглэн, жил бүр уламжлал болгон зохиодог олон нийтийг хамарсан их иогийн арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө. “Тайм” талбайд зохион байгуулсан тус арга хэмжээнд нийт 14000 хүн ирж оролцсон байна. Зохион байгуулагчид иогчдын оюун санаагаа төвлөрүүлэн, иог хийх чадварыг нь сорих үүднээс хүний хөл хөдөлгөөн бужигнасан “Тайм” талбайг тусгайлан сонгосон бөгөөд иогчид цаг агаар халуун байсныг үл ажран идэвхитэй оролцжээ.
Арав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа арга хэмжээнд оролцогсод замын уулзвар, дэлгүүр хоршоо, худалдааны төвүүд эргэн тойрон төвлөрсөн их талбайн их энергийг өөрсдөдөө шингээж авч, эрч хүчээ сэлбэж авсан тухайгаа ярьсан байна.
О.Удвал
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)