Сүү Чи Оксфордын хүндэт доктор боллоо
- 2012-06-21
- Дэлхий
- 0
Ардчилал, шударга ёс, эрх чөлөөг тунхаглан бий болгохын төлөө тэмцэгч Мьянмарын сөрөг хүчний удирдагч Аун Сан Сүү Чигийн Европт хийж буй айлчлал амжилттай үргэлжилсээр байна.

Ардчилал, шударга ёс, эрх чөлөөг тунхаглан бий болгохын төлөө тэмцэгч Мьянмарын сөрөг хүчний удирдагч Аун Сан Сүү Чигийн Европт хийж буй айлчлал амжилттай үргэлжилсээр байна. Тэрээр өчигдөр Оксфордын Их Сургуульд зочилжээ. 1960-аад оны үед тус сургуулийн гүн ухаан, улс төр судлалын ангийн оюутан байсан тэрээр сурж байсан ахуйгаа дурсаж, сургуулийн анги танхимуудаар зочилж, оюутнуудтай уулзалт хийсэн байна.
Уулзалтынхаа дараа тэрээр хүндэт докторын зэрэг олгох ёслолын ажиллагаанд хүндэтгэлийн хувцас тэргүүтнийг нь өмсөн оролцож, “Оксфордын Их Сургуулийн Хүндэт Доктор” хэмээх эрхэм цолыг хүлээн авчээ. Тэрээр тус цолыг хүртээсэн Оксфордын Их Сургуулийн хамт олонд талархаж байгаагаа илэрхийлээд, “Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн хүнлэг энэрэнгүй нийгмийг цогцлоон бий болгохын төлөө тэмцэх ухааныг надад Оксфордын Их Сургууль суулгаж өгсөн” хэмээн тэмдэглэсэн байна.
Нобелийн шагналт ардчилсан удирдагч тэрээр маргааш Британий
парламентын хоёр танхимаар зочлох бөгөөд ирэх мягмар гарагт Франц улсад зочлон, улмаар Европын аялалаа өндөрлөх юм.
О.Удвал
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)