Австралийн шүүх “Apple”-д торгууль оноов
- 2012-06-22
- Дэлхий
- 0
Австралийн шүүх АНУ-ын мэдээллийн технологийн компани “Apple”-ийг өөрийн бүтээгдэхүүн iPad таблет компьютерыг 4G сүлжээнд ашиглах бүрэн боломжтой гэх худал сурталчилгааг нийтэлж, олон нийтийг сэнхрүүлсэн явдалд буруутгаж, 2.2 сая гаруй ам.доллараар торголоо.

Австралийн шүүх АНУ-ын мэдээллийн технологийн компани “Apple”-ийг өөрийн бүтээгдэхүүн iPad таблет компьютерыг 4G сүлжээнд ашиглах бүрэн боломжтой гэх худал сурталчилгааг нийтэлж, олон нийтийг сэнхрүүлсэн явдалд буруутгаж, 2.2 сая гаруй ам.доллараар торголоо. Холбооны Шүүхээс мөн тус компанийг энэ жил гарсан даруйд iPad-нхаа хувилбарыг гуравдугаар сард худалдаанд гаргана хэмээн худал мэдээлсэн явдалд буруутгасан байна.
Австралийн Шударга Ёс, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хуулинд харшилсан үйлдэл хийсэн хэмээн буруутган, компанийг анх шүүхэд өгсөн аж.
“Apple” компани торгуулийн мөнгийг хүлээн зөвшөөрч, төлөхөөр болсон бөгөөд тус бүтээгдэхүүнийг худалдан авсан хэрэглэгчдэд нөхөн олговор олгохоор болсон байна. Мөн бүтээгдэхүүнийхээ сурталчилгааг залруулан нийтлэхээр болжээ.
О.Удвал
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)