Боливи, Бразил хамтарч тэмцэнэ
- 2011-11-03
- Дэлхий
- 0
Боливи, Бразил Улс хар тамхины худалдаатай хамтарч тэмцэхээр болжээ.Боливи, Бразил Улс хар тамхины худалдаатай хамтарч тэмцэхээр болжээ. Бразилийн БХ-ийн сайд Селсу Аморим Боливид айлчлах үеэр хоёр тал хар тамхины худалдаа болон гэмт хэргийн нууц бүлэгтэй тэмцэх гэрээнд гарын үсэг зурсан байна.
Хил залгаа хоёр улсад хар тамхи хил давуулан худалдаалах үйлдэл газар авчээ. Дээрх гэрээнд хоёр тал хилийн зурвасын хараа хяналтаа сайжруулах, мэдээлэл солилцох, хамтран ажиллахыг тусгажээ. Түүнчлэн Бразил зохион байгуулалттай бүлэглэлтэй тэмцэхэд Боливид нисэх онгоц, радараар туслахаар болжээ.

Сэтгэгдэл (0)