Хиллари Клинтоны ээж нас барлаа
- 2011-11-03
- Дэлхий
- 0
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны ээж Дороти Родэм энэ
сарын 1-2-нд шилжих шөнө 92 насандаа зуурдаар таалал төгсчээ.АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны ээж Дороти Родэм энэ сарын 1-2-нд шилжих шөнө 92 насандаа зуурдаар таалал төгсчээ. Д.Родэм 1919 оны зургадугаар сард одоогийн Чикагод төржээ. Үүний улмаас хатагтай Клинтон Лондон, Стамбул уруу хийх айлчлалаа хойшлуулсан байна. Х.Клинтон 2006 онд ээжийгээ Вашингтон уруу нүүлгэсэн бөгөөд хатагтай Родэм сүүлийн өдрүүдээ Жорж Вашингтоны их сургуулийн эмнэлэгт өнгөрүүлжээ. Д.Родэм хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хэзээ ч ярилцлага өгч байгаагүй. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах дургүй тэрбээр 2008 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хэд хэдэн удаа камерын өмнө гарч байжээ.

Сэтгэгдэл (0)