Владимир Путин товлосон цагаасаа 40 минут хоцорчээ

Оросын Санкт-Петербург хотын "Ленэкспо" цогцолборт өчигдөр болсон Петербургийн олон улсын эдийн засгийн форумын ээлжит хуралдааныг нээх байсан Владимир Путин товлосон цагаасаа 40 минутаар хоцорч очжээ.

Оросын Санкт-Петербург хотын "Ленэкспо" цогцолборт өчигдөр болсон Петербургийн олон улсын эдийн засгийн форумын ээлжит хуралдааныг нээх байсан Владимир Путин товлосон цагаасаа 40 минутаар хоцорч очжээ.
 
"Үр дүнтэй манлайлал" гэсэн сэдэвтэй энэ хуралдаан Москвагийн цагаар 14 цагт эхлэх байсан боловч В.Путинийг хүлээсээр эхэлж чадалгүй нэлээд удсан аж. "Хурал¬даан эхлэх гэж буй тул оролцогчид байраа эзэлж, гар утсаа унтраана уу" гэсэн анхааруулга энэ хооронд танхимын өсгөгчөөр дөрвөн удаа зарлагдсан байна.
 
Ерөнхийлөгчийг хүлээж байх зуур хурлын зохион байгуулагчид танхимд байгсдад симфони хөгжим сонсгож байсан гэнэ. В.Путин 14.40-д хүрэлцэн ирж хуралдааны сэдэвтэй ижил нэртэй "Үр дүнтэй манлайлал" гэсэн илтгэл тавьсан бөгөөд хоцорсон шалтгаан нь тодорхойгүй байна.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)