Лондонгийн олимпийн тамирчдаа үдэх ёслол боллоо

Өнөөдөр Олон улсын олимпийн өдрийг тохиолдуулан Лондонгийн олимп, паралимпад оролцох баг тамирчдыг үдэх ёслолын ажиллагаа боллоо.
Өнөөдөр Олон улсын олимпийн өдрийг тохиолдуулан Лондонгийн олимп, паралимпад оролцох баг тамирчдыг үдэх ёслолын ажиллагаа боллоо. Лондонгийн олимпод манай улсаас спортын долоон төрөлд 29, паралимпад зургаа нийтдээ 35 тамирчин оролцох эрхээ авчээ.
Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Шадар сайд М.Энхболд болон албаны хүмүүс тамирчдадаа амжилт хүсэж, үг юм. Мөн Ерөнхийлөгч “Лондон-2012” олимпод баг тамирчдаа ахлан явах Шадар сайд М.Энхболдод Монголынхоо тугийг гардуулж өглөө. Харин Монголын баг тамирчдын түрүүнд, тугчаар ажиллах марафонч ОУХМ Б.Сэр-Одод энэ тугийг гардуулах ёслол мөн үеэр болсон юм.

Ч. Батцэцэг
    
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)