Турк Иракт халдав

Турк Иракийн курд үндэстнүүдийн нутагт агаараас цохилт өгсөн байна. Туркийн зэвсэгт хүчнээс мэдээлснээр тэд Иракийн курд үндэстнүүдийн босогчдын байрлалд цохилт өгч, бөмбөгджээ.
Турк Иракийн курд үндэстнүүдийн нутагт агаараас цохилт өгсөн байна. Туркийн зэвсэгт хүчнээс мэдээлснээр тэд Иракийн курд үндэстнүүдийн босогчдын байрлалд цохилт өгч, бөмбөгджээ.
Туркийн армийн цахим хуудаст бичсэнээр салан тусгаарлагч Курдистаны ажилчдын намд харьяалагддаг газар нутагт өгсөн цохилт үр дүнтэй болсон байна.
Иракийн курдууд Туркийн өмнөд хилтэй залгаа хойд нутгаар ихэвчлэн суурьшдаг байна. Туркийн арми тус улсын зүүн өмнөд нутагт 30 гаруй хүн амь үрэгдсэн хүчирхийлэл гарснаас нэг өдрийн дараа дээрх довтолгоог хийжээ. Эл хүчирхийллийг Курдистаны ажилчдын намын гишүүд үйлдсэн гэнэ.
Туркийн албаныхны үзэж буйгаар Иракийн хойд нутаг Мосулд курдын олон мянган босогч нуугдаж байгаа аж. Иракийн курдууд Туркийн курдуудыг нэгтгэх зорилгоор тус улсын өмнөд хэсэг рүү үе үе халддаг ч өнгөрөгч оноос энэ ажиллагаагаа эрчимжүүлжээ. Тиймээс хоёр талын зөрчил дээд цэгтээ хүрч байгаа аж.
Тусгаар тогтнож чадаагүй хамгийн том үндэстэн курдууд 30 орчим саяар тоологддог бөгөөд ихэнх нь Туркийн газар нутагт амьдардаг юм. Харин үлдсэн хэсэг нь Иран, цөөн хэд нь Ирак, Сирид нутагладаг байна. 75 сая хүн амтай Туркийн хүн амын 16 хувь буюу 11 сая гаруйг нь курдууд эзэлдэг билээ.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)