Япон В.Путинд нохой бэлэглэнэ
- 2012-06-23
- Дэлхий
- 0
Японы Ерөнхий сайд Ёшихико Нода ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд
“Акита” үүлдрийн нохойн гөлөг бэлэглэнэ гэж Японы Гадаад харилцааны
яамнаас мэдэгдлээ.

“Акита” нь Японы хойд зүгийн уулархаг бүс нутгаас гаралтай нохойн төрөл аж. Энэ үүлдрийн нохой үүссэн Акита мужийн тэргүүн Норихиса Сатаке “Япон, Оросын хооронд шийдэгдээгүй олон асуудал байгаа ч хоёр орны харилцааг ойртуулахын тулд гөлөг бэлэглэх гэж байна” гэж хэлжээ.
Уг гөлөг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 24-нд мэндэлсэн бөгөөд одоо зургаан кг жинтэй аж. В.Путин “Лабрадор” болон “Болгарын хоньчин” үүлдрийн Кони, Баффи хэмээх хоёр нохойтой. Баффийг нь 2010 оны арваннэгдүгээр сард Болгарын Ерөнхий сайд Бойко Борисов бэлэглэж байжээ.
Э.ТӨГС
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)