Баянгол дүүрэгт автобусны буудлуудыг хөөстэй угаалгаар угааж эхэллээ

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бүх нийтийн угаалга, цэвэрлэгээ дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлсэн. Энэ ажлын хүрээнд өнөөдөр дүүргийн нутаг дэвсгэрт байрлах автобусны шилэн буудлуудыг хөөстэй угаалгаар угаах ажил эхэллээ. Дүүргийн нутаг дэвсгэрт Энэбишийн өргөн чөлөө, Ард-Аюушийн өргөн чөлөө Хасбаатар, Чингүнжав, Амарсанаагийн гудамж, Нарны зам болон Алтай хотхон чиглэлд нийт 44 шилэн автобусны буудал байрладаг бөгөөд хөөстэй угаалгаар угаах ажлыг өнөөдөртөө хийж дуусгана.

Мөн дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, хогийн сав, хөшөө дурсгал, автобусны буудал, хашаа хайс, явган замын өнгө үзэмж сэргээх, угаалга цэвэрлэгээ хийх ажлыг зохион байгуулж, үүссэн хог хаягдлыг шуурхай ачиж, тээвэрлэх, хороодоос гарсан их цэвэрлэгээний хог хаягдалыг ил задгай хонуулахгүй шуурхай ачиж тээвэрлэх ажлыг зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцсан “Баянгол Шинэ өргөө” ОНӨААТҮГ болон хувийн хэвшлийн 5 компани гүйцэтгэж байна. Их цэвэрлэгээний дараа дүүргийн хэмжээнд ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (127.0.0.1)

    2024-04-08

    Хэдхэн л автобусны буудлууд байдаг биз дээ. Юун ч сүртэй энэ тухай нийтэлдэг юм бэ!