Баянгол дүүргийн 34 хорооны Хамтарсан багийн гишүүдтэй уулзалт зохион байгуулж, санал солилцлоо

 Баянгол дүүрэг “Гэр бүлийн хүчирхийлэлгүй Баянгол дүүрэг” аяныг 2 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ аяны хүрээнд Баянгол дүүргийн ЗДТГ-аас өнөөдөр аливаа хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, архины хамааралтай болон хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлийг өөрчлөх, тэдэнтэй ажиллах ажлын арга барилыг эзэмшүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор нийт 34 хорооны Хамтарсан багийн гишүүдтэй санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад, Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга М.Солонго, Баянгол дүүргийн Цагдаагийн газар, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс, 1-34 хорооны Засаг дарга, хороодын хамтарсан багийн гишүүд оролцлоо. Уулзалтын үеэр:

  • “Гэр бүлийн хүчирхийлэлгүй Баянгол дүүрэг” аяны танилцуулга,

  • Баянгол дүүргийн Цагдаагийн газраас Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл,

  • “2023 оны кейс шийдвэрлэлт, Хүүхэд хамгааллын талаар” дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн дарга Б.Даваажаргал нар мэдээлэл өгсөн бол “Хүчирхийллийн эсрэг хамтарсан багийн үүрэг” сэдвээр Доктор Б.Жавзанхүү сургалт зохион байгууллаа.

Хороодын хамтарсан багийн зүгээс гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан  сэргийлэх, талаар олон нийтэд зориулсан сургалт, нөлөөллийн ажил, хүчирхийллийн болзошгүй эрсдэлтэй гэр бүлийг илрүүлэх, мэдээлэх, хүчирхийллийг таслан зогсоох, нөхцөл байдлын үнэлгээг үндэслэн хохирогчид үзүүлэх үйлчилгээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлж, хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх нийгмийн халамж үйлчилгээ үзүүлэх зэрэг шаардлагатай ажил үйлчилгээг зохион байгуулсаар ирсэн. Тэгвэл энэхүү ажлын хүрээнд цаашид,  

  • Хүүхдийг болзошгүй осол гэмтэл болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээ зохион байгуулах;

  • Иргэн, аж ахуй нэгж, байгууллага хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх чиглэлээр хяналтын камерыг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажил зохион байгуулах;

  • Хүүхдийг цахим халдлага болон гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд эцэг, эхчүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр үе шаттай сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулах;

  • Насанд хүрээгүй хүнийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх утга бүхий видео шторк бэлтгэж, сургуулийн цахим хуудас, олон нийтийн сүлжээнд байршуулах зэрэг олон талт ажлыг зохион байгуулах зэрэг сургалт, нөлөөллийн ажлыг эрчимжүүлж, хүүхэд гэр бүлд тавих хараа хяналтыг сайжруулах ажлыг тогтмол зохион байгуулах, мөн тус туршлага солилцох уулзалт, хэлэлцүүлгийг сар бүр тогтмол зохион байгуулж ажиллахаар боллоо.




  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)