Ахмадын хөгжлийг дэмжих 2 дугаар төв нээлтээ хийлээ

Баянгол дүүрэг нь 2024 оныг “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Ахмад настны биеийн тамир, спорт, эрүүл мэнд, соёл, олон нийтийн үйл ажиллагааг өргөжүүлэх, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх, хөгжих боломжийг бий болгох зорилгоор "Ахмадын хөгжлийг дэмжих 2 дугаар төв”-өө (2024.04.09) нээлээ. 
Нээлтэд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мөнгөнхуяг, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа, Ахмадын хорооны дарга Ж.Намнансүрэн болон хороодын Засаг дарга нар, ахмадын хорооны салбар зөвлөлийн тэргүүлэгч гишүүд, ахмадууд оролцлоо.
Тус төвд ахмадуудын эрүүл мэндийг дэмжихээр орчин үеийн серажем ор, хөлний массаж, аарцаг, нуруу, шарлагын аппарат, гүйлтийн зам, суурин дугуй зэрэг орчин үеийн тоног төхөөрөмжүүдээр тоноглосноос гадна ахмадууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, урлаг уран сайхны арга хэмжээ, сургалт зөвлөгөөн зэргийг зохион байгуулах юм.
Баянгол дүүргийн хувьд нийт 25,194 ахмад настан оршин суудаг ба ахмадуудынхаа эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдэхийн тулд 2024 онд хийхээр төлөвлөсөн олон ажил бий. Үүний нэг нь Ахмадын хөгжлийг дэмжих төвүүдийг шат дараатайгаар нээх бөгөөд цаашид 3 болон 4 дүгээр бүсийг нээхээр төлөвлөн ажиллаж байна.   



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)